Монголын авиа компани олон улсын нээлттэй тендерт ялжээ

МИАТМонголын агаарын тээврийн “Томас Эйр” ХХК Энэтхэгийн засгийн газраас зарласан олон улсын нээлттэй тендерт ялалт байгуулжээ. Энэтхэг улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Survey India”-аас энэ оны нэгдүгээр сард зарласан  Энэтхэгийн хойд бүс нутгийн бүтээн байгуулалтад зориулсан агаарын зураглалын ажлын дөрвөн шаттай тендерт Австрали, Канад, Франц, Индонез,  Испани,  Монгол зэрэг орны авиа компани өрсөлдсөнөөс Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Томас Эйр” ХХК шалгарсан байна.

Энэ нь Монгол улсын иргэний нисэхийн салбараас хийж буй хоёр дахь экспорт болж байгаа юм. Өмнө нь “МИАТ” ХК Бангладеш улсад “Боинг” агаарын хөлгөө, нисэх багийн бүрэлдэхүүнтэй нь хамт түрээслүүлсэн юм. “Томас Эйр” ХХК бага оврын агаарын хөлөгтэй Монголын долоон авиа компанийн нэг юм.

 

ХӨДӨЛМӨР сонин

 

ХӨДӨЛМӨР сонин


URL:

Сэтгэгдэл бичих