Урт наслахын тулд юу идэх вэ?

хүнсГерманы  эрдэмтэд урт наслахын тулд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргажээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар уг жагсаалтад орсон 10 хүнсний бүтээгдэхүүн аливаа амин дэмийн цуглуулгаас ч илүү хүний бие организмыг хэрэгтэй зүйлээр хангах гэнэ. Үүнээс гадна эдгээр бүтээгдэхүүнийг байнга хэрэглэснээр хүнд урт удаан, эрүүл саруул амьдрахад тус болох ажээ.

Өдөр бүр нэг алим идсэнээр альцгеймерийн өвчнөөр өвдөх боломж эрс багасна. Алиманд байдаг кверцетин хэмээх бодис өмөн үү, хорт хавдрын өсөлтийг зогсоодог. Мөн алимны амин дэм, микро элементүүд дархлааг сайжруулж, зүрх судасны ажиллагааг сайжруулдаг байна. Зүрхэндээ санаа зовдог хүн загасны мах их идэх хэрэгтэй. Долоо хоногт гурван удаа өдрийн хоолондоо загас идэх юм уу, өдөрт 30 грамм загас идсэнээр зүрхний шигдээсээр өвдөх магадлал 50 хувь буурна. Энэ нь загасанд агуулагддаг омега-3 хэмээх тослог хүчил зүрхний торлог хавхлагт сайн нөлөө үзүүлдгээр тайлбарлагдана. Байнга загас хэрэглэдэг япончууд болон эскимосчууд загас бага хэрэглэдэг үндэстнүүдийг бодвол зүрх судасны өвчин бага тусдагийг тоо баримт ч харуулдаг.

Ханиад. томуу хүрсэн үед сармис сайн эм гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэтэл үүнээс гадна сармис ходоод, гэдэсний хорт  хавдар үүсэх    магадлалыг багасгаж, хоол боловсруулалтыг сайжруулдаг аж. Мөн хамгийн чухал нь судасны өвчнөөс сэргийлж, судасны ханыг сайн цэвэрлэж бөглөрөхөөс хамгаалдаг.

“С” амин дэмээр бие организмаа хангахын тулд заавал нимбэг идэж нүүр амаа үрчийлгэх хэрэггүй. Гүзээлзгэнэ нимбэгнээс илүү “С” витамин агуулдаг. Зөвхөн үүгээр зогсохгүй их хэмжээгээр агуулагддаг төмрийн хольц нь бие организмын дархлааг сайжруулна. Энэхүү жимсэнд баялаг байдаг будагч бодис болон эфирийн тос нь хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.

Лууванд байдаг бетакаротин нь тархины хорт хавдар үяргэдэг эд эсийг устгадаг. Мөн арьс, нүдний хараанд сайнаар нөлөөлдөг. Гэхдээ бета-каротин нь тосонд илүү шингэдэг гэдгийг анхаарч луувангийн салат хийхдээ заавал тос юм уу, цөцгий нэмэххэрэгтэй.
Чили халуун ногоо нь бодисын солилцоог сайжруулснаар хэт таргалалт, тураалтай тэмцэхэд ач тустай. Энэ халуун ногоонд агуулагддаг капсацин хэмээх бодис нь дотроо “сайн холестерин” буюу өндөр нягтралт липопротейн гэж бий. Холестериныг хэмжээнээс нь ихэсгэхгүй байх нь судас хатуурлаас сэргийлэх, даамжруулахгүй байхад сайнаар нөлөөлнө.

Клинкийн II төв эмнэлгийн
мэс заслын сувилагч
Т.БОЛОРЧИМЭГ


URL:

Сэтгэгдэл бичих