“Financial times” сонин Уул уурхайн сайдыг “тэнэг толгой” гэж тодорхойлов
Олон улсын санхүүгийн мэдээллийг тоймлон хүргэдэг “Financial times” сонин Монголын эдийн засгийн асуудлаарх нийтлэлдээ Уул уурхайн сайд Д.Ганхуягийг доромжилсон үг унагажээ. “Turquoise компани Монголын мөнгөний өнгийг тодорхойлж байгаа юу” гэсэн гарчигтай нийтлэлд Уул уурхайн сайд Д.Ганхуягийг “dickhead” буюу тэнэг толгой гэж доромжилсон байна. Тодруулбал тус нийтлэлд “Энэ сарын эхээр Торонто хотод зохион байгуулагдсан PDAC 2014 чуулганаар Монгол улсын уул уурхайн асуудлаарх бага хурал зохион байгуулжээ. Монголын эдийн засгийн тэсрэлтэд нөлөөлж чадах чухал төслийн санааг гаргахад уулзалтын зорилго чиглэгдэж байв. Мөн Д.Ганхуяг сайд хөрөнгө оруулагчидтай уулзсан ч амжилт олсонгүй. Зарим хөрөнгө оруулагчид түүнд “Аргаа барсан тэнэг толгой” мэт хандаж байв” хэмээн нийтлэсэн байна. Уул уурхайн сайдын хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалт бүтэлгүй болсныг ингэж дүгнэсэн нь Монголчуудын нэр төрд халдсан хэрэг юм. Дэлхийн нөлөө бүхий бизнесмэн, хөрөнгө оруулагчид тогтмол захиалж уншдаг ийм нэр хүндтэй сонинд ингэж доромжилсон нь Монголчуудыг муухай харагдуулж байна. Мөн дээрх нийтлэлд “Уул уурхайн хөрөнгө оруулахад таатай улс гэж Монголыг магтсан ч хүчтэй шүүмжлүүлсэн” гэжээ.
Уул уурхайн сайд гуравдугаар сарын 4-6-ны хооронд Канадад айлчлахдаа Канадын Байгалийн нөөцийн сайд Жое Оливертой уулзсан юм. Мөн PDAC 2014-т Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Боомтын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцуулж, илтгэл тавьсан байна.
TSAG
URL: