ЭРХЭМ ГИШҮҮНИЙ «МОНГОЛ ФЛОРА»-Д ЭНЭ ЖИЛ ДАХИАД АЗ ТОХИОХ УУ

Л.ЭрдэнэчимэгУрин дулааны улират ирж байна. Улаанбаатар удахгүй цэцгэн гоёлоо өмсөнө.
Цэцэг бол зөвхөн гоёл бус юм. Хот байгуулалтын зайлшгүй бүрдэл хэсэг, хүмүүсийн гоо сайхны мэдрэмж, эх байгалийн өнгө төрхийг их хотын орон зайд бүрдүүлж өгдөг элемент авай. Юутай ч Улаанбаатар цэцгээр гоёхыг эрмэлздэг   болсон.   Ингэх   нь   хотын
дүр төрхийн заилшгүй нэг илэрхийлэл гэсэн ойлголт хэвшиж сууж байгаа нь иргэдийн сэтгэхүйд ургаж буй бас нэг “цэцэг” юм.
Цэцгийг хүн бүхэн таашаадаг. Энэ таашаал нь нийслэлд хийгдэж буй цэцэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажлыг талархалтайгаар дэмжих шалтгаан болдог. Гэхдээ иргэд нэг л зүйлийг шүүмжилдэг.

Тэр нь өнгөрсөн жил хэтэрхий их хөрөнгийг ганцхан зуны цэцгэнд цацсан гэх шүүмжлэл. Хамгийн гол нь зарцуулсан хөрөнгө ургуулсан цэцгийн хооронд өдөр шөнө шиг зөрүү байна гэсэн шүүмжлэл хэдэнтээ дэгдэж байсан билээ. Үүнийг мэддэгээрээ мэргэжлийн байгууллагынхан бүр ч тодорхой ярьдаг. Энэ бүхнээс үүдэн өнгөрсөн жил хотыг цэцэгжүүлэх ажил хэрхэн явагдсаныг эргэн сонирхлоо.

2013 онд хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжид шаардаг-дах нэг наст цэцгийн үрслэгээг худаддан авах ажиллагаа ямар зарчмаар, ямар сонгон шалгаруулалтаар явагдсан нь тодорхой бус. Тухайлбал, нээлттэй тендер зарлаагүй. Зүгээр л нэг компанитай гэрээ байгуулж онцгой эрх олгосон гэж яригддаг. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчжээ. Тендерийн ил тод, шударга, өрсөлдөөнийг хангасан байх зарчим огт хэрэгжсэнгүй. Хууль зөрчин байж ийм онцгой эрх дарх эдэлсэн компани бол “Монгол флора” ХХК аж. Энэ компани УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийнх. Түүнийг цэцэг ургуулах хоббитой, үүнийгээ бизнес болгохдоо мэргэжлийн нэгэн гэж зарим хэвлэл мэдээллээр тодотгосон нь бий. Гэхдээ тэр одоо хууль тогтоогч, бизнесийн ажлаасаа хол хөндий байгаа гэж ойлгогддог. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Бизнесийн ажлаа бүр орхисон уу гэсэн асуултад “Тэгсэн. Тийм зав ч алга. Угаасаа УИХ-ын гишүүн болохоос хагас жилийн өмнө бүх ажлаа өгчихсөн” хэмээн хариулсан байсан.

Ингэж ярьж байгаа боловч бизнестээ нөлөөлсөөр байгаа гэсэн хар сэр бий. “Монгол флора” компани 2013 онд тэрбумаар тоологдох үнэлгээ бүхий цэцэг нийлүүлэх ажлыг тендергүйгээр дангаараа гэрээлж гүйцэтгэсэн нь эрхэм гишүүний нөлөө гэж хардах хүн олон бий. Саяхны нэг цахим хуудсанд Л.Эрдэнэчимэг гишүүний бизнесийн талаар ‘Төрийн ордонд тухлах болсон бүсгүй маань бизнесээ улам цэцэглүүлж явна. Тэрбээр чуулганы танхимд тавих цэцгийн баглааг өөрийн хүлэмжтэй гэрээ хийж, өдөр бүр сольдог гэсэн” мэдээлэл явж байна билээ.

Мөн нэг сайтад “…өнгөрсөн зун хотын төвөөр байсан эрээн алаг цэцгүүдийг 6,5 тэрбум төгрөгөөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нийлүүлсэн гэж яригдаж байгаа” хэмээн бичсэн байна билээ. Үнэн худал нь тодорхойгүй ч энэ бүхэн эрхэм гишүүнийг бизнесийнхээ ажлыг хөшигний цаанаас чиглүүлж зүглүүлсэн хэвээр байна гэх хардлагыг улам лавшруулдаг биз ээ.
Энэ бүхэн өнгөрсөн жилийн явдал.

Харин энэ жилийн тухайд мөнөөх цэцгийн тендер ямар шатандаа байгааг сонирхож үзлээ. 2014 онд Улаанбаатар хот 5.5 тэрбум төгрөгийг хотьш ногооон байгууламжид зарцуулахаар төлөвлөж байгаа аж Нэг наст цэцэг нийлүүлэх тендерт өнгөрсөн жил гэнэ алдсан мэргэжлийн байгууллагынхан 2014 оны тендерийн шалгаруулалтад бэлтгэж, дор бүрнээ чих тавьж байж. Гэтэл мэргэжлийн байгууллагынхан өнгөрөгч гуравдугаар сарын 26-нд БОНХЯ дээр хуралдах үеэрээ мөнөөх цэцэг нийлүүлэх тендер зарлагдаад бүр нээж байгаа тухай сураг сонсчээ.

Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо гээд төрийн бус байгууллагынхан энэ чимээгүй тендерийн араас мөшгиж учир байдлыг тодруулахыг зорьсон байна.

Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл гэж ОНӨААТҮТ бий. Хотын ногоон баигууламжийг тус байгууллага хариуцдаг. Энэ үүргийнхээ хүрээнд тэд 2014 оны хоёрдугаар сарын 19-нд “Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлт”-ийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах нэг наст цэцгийн үрсэлгээ” гэсэн тендер зарлаж өөрийн вэб хуудаст байршуулсан байна. Харамсалтай нь энэ тендер анхнаасаа эхлээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, «ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг аанай л бас зөрчжээ.

Тодруулбал, энэ хуулийн 21 дүгээр зүйлд төрийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авахдаа Засгийн газрын худалдан авах “E-procuement.mn” гэсэн цахим хуудсаар дамжуулан зарлах заалтыг хэрэгжүүлсэнгүй. Ингэснээр тендерийн нээлттэй зарчмыг алдагдуулсан. Түүнчлэн Тендерийн үнэлгээний хороог байгуулахдаа хоёроос доошгүй мэргэжлийн холбоод ТББ, иргэдийн төлөөллийг оролцуулах заалтыг орхигдуулж, зөвхөн Улаанбаатар нэгтгэлийн ажилтнуудаас бүрдсэн Үнэлгээний хороо байгуулжээ.

Мөн 100 саяас дээш төгрөгийн үнэлгээтэй тендерийг зарлахдаа гадаадын хуулийн этгээдийн оролцох эрхийг хязгаарлаж үл болно гэсэн заалт ч бас зөрчигдсөн гэнэ.
Тендерт оролцогчийн жилийн дундаж борлуулалт нь 250 сая төгрөг, үүнээс сүүлийн нэг жилийн ижил төстэй үйл ажиллагааны гүйцэтгэл 150 сая төгрөгөөс доошгүй байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан байсан гэнэ. Гэтэл Улаанбаатар хотод ийм 150 сая төгрөгөөс дээш үнэ бүхий нэг наст цэцгийн төсөл 2013 оноос өмнө хэзээ ч хэрэгжиж байгаагүй. 2013 онд “Монгол флора” гээд ганцхан компани л тендерийн журам зөрчин байж ганц удаа ийм хэмжээнээс давсан төсөл хэрэгжүүлсэн. Ингэж харахаар төсөлд шалгарах болзлыг хангах дотоодын ганц компани байгаа нь анзаарагдах байх. Энэ бол өрсөлдөөний зарчмыг ноцтой зөрчсөн шалгуурыг зориуд оруулж өгсөн хэрэг. Захиалагчаас тавьсан шаардлага нь бусад компанийн оролцоог хязгаарласан ийм нөхцөл байдал үүсчээ.

Ерөөсөө л энэ тендер анхнаасаа ганц компанид зориулагдсан гэдэг нь тодорхой байгаа биз. Тэр компани нь “Монгол флора”. Өнгөрсөн жилийнхийг нь тендергүй авчихсан учраас энэ жилийнхийг нь яаж бас зүгээр авах вэ. Энэ мэт хууль зөрчсөн тендерийг олж мэдсэн Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооныхоны чармайлтаар мөнөөх зарлагдсан тендер хүчингүй болоод байгаа аж. Тэд энэ асуудлаар Сангийн яамны худалдан авах ажиллагааны газар болон Хотын захирагч гэхчлэн хэд хэдэн газарт албан бичиг хүсэлтгээ гаргаад байна.

Тус холбооны мэргэжлийн байгууллагынхан 2014 оны зун хотын тохижилтод нийлүүлэхээр мэргэжлийн өндөр түвшинд тарималуудынхаа нөөцөө бэлтгэж эхэлсэн гэнэ. Саяхан холбооны 20-иод байгууллагын зургаагаас нь асууж үзэхэд тэдэнд 2.1 сая ширхэг нэг наст цэцэг бэлэн байгаа аж. Тэд нэг ам метр талбайд өндөр нягтралтай гэж үзээд 70 ширхэг цэцгээр тооцоход 30-аад мянган ам метр талбайд хүрэлцэхүйц хэмжээний нөөц байгаа гэсэн үг. Үүнээс гадна “Соёолж” компани гэхэд бас саяар тоологдох нэг наст цэцгийн нөөцтэй гэж дуулдсан. Өнгөрсөн жил нэг цэцгийг дунджаар 1100 төгрөгөөр нийлүүлсэн бол энэ жил мэргэжлийн холбоодынхон 1000 орчим төгрөгөөр үнэлж байгаа юм билээ.

Цэцэг тойрсон дүр төрх нэг иймэрхүү янзаар зурагдаж ногоон байгууламжийн тендер “но”-той явагдах гээд байдаг болжээ.

П.БУЛГАН


URL:

Сэтгэгдэл бичих