23 жилийн турш “комд орсон” оноштой явжээ

980a65643ea085a5cb9389f28c2c1e88_LЛОНДОН. /BBC/. Эмч нарын комд орсон гэж үзэж байсан бельги эр 23 жилийн турш эрүүл ухаантай байсан нь тогтоогджээ.

1983 онд автын осолд орсон Ром Хоубенийг эмч нар дахин сэргэхгүйгээр комд орсон гэж оношилжээ.
Хоубений бие мэдээгүй болсон ч тархи нь ажиллаж байсан гэж Льежийн их сургуулийн эмч 2006 онд шинээр оношилсон байна.
Түүнээс хойш тэргэнцэрт нь суулгасан тусгай товчлуурт төхөөрөмжөөр Хоубен хүмүүстэй харилцаж буй аж.
Комд орсон гэсэн оноштой хүмүүс саажилтын улмаас үйл хөдлөл хийх чадваргүй болдгийг  энэ жишээ харуулж байна.
Хоубений түүхийг сонинд бичсэн Льежийн их сургуулийн эмч Стивен Лауриес, “Ийм хүмүүсийн 40 орчим хувийнх нь тархи үхжээгүй байдаг” гэлээ.
Л.Урангуа montsame


URL:

Сэтгэгдэл бичих