“Мишелиний хөтөч” 2014 оны шилдэг ресторануудыг шалгарууллаа

2fdfddДэлхийн амтат хоол сонирхогчдын дунд алдаршсан “Мишелиний хөтөч” ном 2014 онд чанарын зэрэглэлийн нэг, хоёр, гурван од хүртсэн франц хоолны ресторануудыг нэрлэжээ. Энэ оны шалгаруулалтаар 27 ресторан хамгийн дээд зэрэглэл буюу гурван одтой ресторан болсон бол хоёр болон нэг одтой ресторан 63 –аар нэмэгджээ.

“Мишелиний хөтөч”-ийн нэг одын зэрэглэлтэй ресторанаар шалгарсан Стефанийгийн ресторан өнгөрсөн жилийн 5 сард нээгдсэн шинэхэн ресторан боловч дэлхийн газар газраас энэ рестораныг зорих хүн тун ч олон байдаг ажээ. Энэ рестораны онцлог нь улирлын онцлогт тохируулж хоолны цэсээ өөрчилдөг. Жилийн аль ч улиралд хийдэг тахианы махтай банш нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн тэдний нэрийн хоол юм. 31 настай залуухан тогооч Стефани бүх Францын нэг одот ресторануудаас төрөн гарсан 16 эмэгтэй тогоочийн нэг. Тэрээр 2011 онд Францын тогоочдын дунд зохиогдсон ТВ риалити шоуны ялагч юм.

“Мишелиний хөтөч” ном нь анх 1900 онд Франц улсад хэвлэгдсэн, дэлхийн амтат хоол сонирхогч, тогоочдын “ариун судар” юм. Интернет сүлжээ, олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгсэл хүчтэй хөгжих болсон нь түүний хувьд шинэ сорилт болоод байсан бол энэ жилийн шалгаруулалтаараа залуу тогоочдод ихээхэн анхаарал хандуулж, цоо шинэ өнгө төрхийг илэрхийлжээ. 32 настай Беналар бол Беналар рестораны тогооч юм. Түүний ресторан энэ жилийн шалгаруулалтаар хоёр одтой ресторан болсон юм. Рестораных нь онцлог бол ердөө 25 хүний суудалтай бөгөөд хоолны цэсэн дээр нь хоолны нэр биш зөвхөн тоо, дугаарууд байдаг гэнэ. Тэрээр хоолны орц амтыг өдөр бүр шинээр зохиодог учраас үйлчлүүлэгчид нь дахин давтагдашгүй амтыг мэдэрдэг ажээ.

/Бэлтгэсэн: Э.Эрдэнэсувд/


URL:

Сэтгэгдэл бичих