Та үзмэрч дээр очих гэж байна уу?

divinationУг нь та хувь заяагаа үзүүлэх гэж мэрэгч төлөгч нар дээр очдоггүй бол сайнсан. Харин нэгэнт очихоор шийдсэн бол доорх хэд хэдэн энгийн дүрмийг баримтлахыг хичээгээрэй.
* Хэзээ ч мөнгөө урьдчилан өгч болохгүй. Сайн ажигла, хар, түүний хийж байгаа, ярьж байгаа зүйл нь нэхэж буй мөнгөтэй нь дүйцэх нь үү?
* Түүний гарт эсвэл орчин тойронд нь байгаа элдэв эргэлддэг, анивчдаг, нэгэн хэмнэлээр’”хөдөлж” буй бөмбөлөг, гэрэл чийдэн, дүүжинг анхаарч ширтэх хэрэггүй, таныг ховсдож болзошгүй.
* Этгээд сонин үнэртэй лаа, хүж бүү асаа гэж хүсээрэй. “Би харшилтай” гэж шалтаглаарай. Эсвэл хоолой боох гээд байдаг гэсэн ч болно. Яагаад гэвэл иймэрхүү үнэр наркотик шиг мансууруулах үйлчилгээтэй байж магадгүй.
* Хэрэв тэр ямар нэг үгийг онцгойлон дахин дахин давтаад байвал түүнийг сатааруул, хамгийн сүүлд ямар ном уншсаныг нь асуу эсвэл бие засна гээд гар.
* Та мөнгө, алт эрдэнэс, бүр эрүүл мэндээ ч түүний гарт өгч, улмаар хохирох вий! Иймээс гараад яв, түүнээс зугтаа!


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих