Стрессийн үед эрчүүд дуугаа хураадаг бол хүүхнүүд илүү ярьдаг

indexОлон улсын судалгааны нэгэн байгууллагаас эрчүүд, хүүхнүүд стрессээ хэрхэн тайлдаг талаар судалгаа явуулжээ. Эрчүүдийн олонхи нь ийм үед өөрт тохиолдсон асуудлаа хэнтэй ч хуваалцдаггүй бөгөөд дуугаа хурааж, түүнийг яаж шийдэхээ боддог байна.

Мөн тулгамдаж бухимдсан үедээ өөрийгөө сатааруулахын тулд сонин уншиж, зурагт үзэх ч юм уу ямар нэг тоглоом тоглодог гэнэ. Монгол эрчүүд бол найз нөхөдтэйгөө шоудах буюу архидах нь элбэг. Хүүхнүүдийн хувьд хэн нэгэнд зовлон жаргалаа тоочиж, бухимдлаа хуваалцах сонирхолтой байдаг.

Стрессийн үед тэд ичиж нэрэлхэхээ больж, үнэн төрхөө харуулах бөгөөд буруу ч байсан хэн нэгний зөвлөгөөг сонсохдоо чих зөөлөнтэй болдог байна. Харин манай эмэгтэйчүүд асгартал уйлах юм уу эрчүүдийн адил хатуу дарс зооглож, стрессээ тайлдаг.


URL:

Сэтгэгдэл бичих