МАХН-ын Залуучуудын холбоо гишүүдээ солихоор болжээ

fba20dd1242fe17cbig

2014 оныг анхан шатны байгууллагаа бэхжүүлэх жил болгон зарлаад байгаа МАХН-ын дэргэдэх “Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбоо” удирдах зөвлөлийн хурлаа хийхээр болжээ. Энэ сарын 10-нд болох тус холбооны хурлаар  аяны хүрээнд хийгдэж буй ажлууд болон холбооны дүрмийн шинэчилсэн найруулга, удирдах зөвлөлийн гишүүдийн ажлын үр дүн, идэвхи санаачилга, хариуцлага ёс зүйн асуудлыг хөндөн ярилцахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Удахгүй болох тус холбооны хурал нэлээд ширүүн болох талаар шуум тараад эхэлчихсэн байгаа гэнэ. Учир нь тус холбоо зарим гишүүдээ үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр гишүүд томилхоор болсон бөгөөд үүнтэй зарим гишүүд нь санал нийлэхгүй байгаа бололтой.

Нийгэм рүү чиглэсэн хэд хэдэн ажил зохион байгуулж, чадвартай залуусаар эгнээгээ тэлсээр байгаа хэмээн үнэлэгдээд байгаа тус холбоо УЗ-ийн гишүүдээрээ чухам ямар хүмүүсийг сонгон батлах нь энэ сарын 10-ны хурлаар нь тодорхой болох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих