Ким Чен Ун сонгуульд ганцаараа өрсөлдөж ялалт байгуулсаныг сүр дуулиантай зарлав

2291bf6dec0f358boriginalХойд Солонгосын сонгуульд ялалт байгуулж, улсынхаа цэрэг армийг удирдах болсон Ким Чен Уны ялалтыг хэвлэлээр албан ёсоор зарлажээ. Ганцаараа өрсөлдөж ялалт байгуулсан түүнд ард түмэн нь халуун дотно алга ташилтаар баяр хүргэлээ. Хойд Солонгосын парламент буюу Ардын дээд зөвлөлийн гишүүдийг мөн эсэргүүцэл үзүүлэхгүйгээр шууд сонгодог байна. Хойд Солонгост таван жил тутамд нэг удаа болдог парламентын гишүүдийг батлах сонгууль өмнөх сард болж өнгөрсөн юм. Тус улсын 687 дүүрэгт зөвхөн нэг намын нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчид “Тийм” эсвэл “Үгүй” гэсэн хариултаас сонголтоо хийнэ. Ким Чен Ун эцэг Ким Чен Ирийн төрсөн нутгаас нэр дэвшиж, намынхаа ухуулга, сурталчилгааг хийсэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих