Д.Дагвадорж аварга сэтгэл дундуур явна

12787_404Мэргэжлийн сумогийн Их аварга Д.Дагвадорж сэтгэл дундуур, гундуу явна. Тодруулбал тэрбээр одоогийн амьдралдаа сэтгэл санааны байдал 50 хувьтай байна гэнэ. Магадгүй арлын японд шуугиулж явсан цаг, эх орондоо дэндүү үнэ цэнтэй, үргэлж түмний магтаал сайшаалын дунд оргилж байсан үеэ өдгөө санагалзсан уу, одоогийн амьдралдаа сэтгэл санаа 50 хувьтай байна гэж 100 асуулт, 100 хариулт нэвтрүүлгийн үеэр ярилаа.

Их аварга сэтгэлийн хөөрөл, эмоци ихтэй хүн. Мэргэжлийн сумод барилдаж байхдаа яаж омогшиж, хэрхэн бардамнадаг байсныг бид цэнхэр дэлгэцээрээ харж, даган баясдаг байлаа. Их л омогшуу, онгироодуу аварга маань од байсан, оргилж байсан тэр үеэ санагалздаг байж болох. Ийм ч болохоор өнөөдрийн нам жим амьдралдаа сэтгэл дундуур байхыг үгүйсгэхгүй.

Мөн тэрбээр хайртай хүмүүсээ сэтгэлээ илэрхийлнэ үү гэхэд “Хайртай, итгэж байгаа шүү” гэдэг үгийг хоёронтоо давтаж хэлсэн нь ихэд сонирхол татав. Чухам хэнд хайртай, итгэж байгаа шүү гэж битүүхэн хэлсэн нь таавар хэвээр үлдсэн юм.

Ер нь 100 асуултад хариулт өгөхийн тулд ихэд нухацтай, болгоомжтой, бас цэцэн цэлмэг хандаж байсан нь түүнийг зүгээр ч нэг хүчтэн биш ухааны цартай хүн гэдгийг дахин баталж өгсөн юм.

100 асуулт ийм хурдан дуусчихаж байгаа юм уу, ярих зүйл зөндөө байна шүү дээ гэсээр нэвтрүүлгийг дургүйхэн орхисон Их аварга ямартай ч сэтгэл дундуур явна.


URL:

Сэтгэгдэл бичих