”МД ТОФ” ХХК-ийхан ШӨХТГ-ыг шүүхэд өгчээ
”МД ТОФ” ХХК нь метр квадратны зөрүү гаргачихаад зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Улмаар хэрэглэгчийн хохирлыг барагдуулах талаар ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан шаардлага хэд хэдэн удаа хүргүүлсэн боловч шаардлага биелүүлээгүй, зөрчлийг арилгаагүй тул хуулийн дагуу 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Мөн “МД ТОФ” ХХК-ийн зүгээс уг торгуулийг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлд хариу тайлбар хүргүүлээд байна. Одоогоор БХБЯ, ШӨХТГ-аас “Тайгам алтай” ХХК, “МД ТОФ” ХХК, “Тектоник”-ний хамтарсан хэмжилтийг тодорхой хэдэн айлуудад түүвэрчилэн хийхээр төлөвлөөд хуваарь гаргаад байна.
URL: