АТГ-ынханы зүй бус харьцаа олныг цочроожээ
АТГ-ын ажилтнууд иргэдийг тамлан зовоодог гэдгийг тогтоожээ Хэлмэгдүүлэлтийн үеийн ногоон малгайтнуудын соёлжсон хувилбар нь АТГ-ынхан болжээ” гэх нийтлэл “Өдрийн сонин”-ы гуравдугаар сарын 18-ны дугаарт хэвлэгдэж байсан. Өөрөөр хэлбэл, “Тэгри холдинг” компанийн ерөнхий захирал Х.Анхбаярыг Авлигатай тэмцэх газрынхан шалгаж байгаа аж.
“Жирийн нэгэн бизнесмэнийг АТГ-ынхан баривчилж, эрүүдэн шүүж байна” хэмээн Х.Анхбаярын эхнэр, “Тэгри сан”-г үүсгэн байгуулагч Ё.Оюун дэлгэрэнгүй ярилцлага өгсөн билээ. Тэрбээр, “нөхрийг маань суулгаж байгаад манай гэрийг бүгдийг нь нэгжсэн. Охины маань комьютерийг хүртэл ухсан байгаа юм. Миний хувцас, гоо сайхны хэрэгсэл, ээмэг бөгж гээд бүгдийг нь онгичсон. СӨХ-ны хоёр хүнийг харуулж байгаад эвдэлж, хэмхэлсэн байсан. Тэр нэгжлэг болсны дараа гэртээ ирэхэд юу болчихсон юм бэ гэж уулга алдмаар байсан.Эмхэнд нь оруулах гэж дөрвөн хоног шаардагдсан. Бас ажлын байранд очиж жинхэнэ там болгосон. Түүхэн кинонд гардаг хэлмэгдүүлэлтийн үеийн ногоон малгайтнууд. Өнөө цагт костюм өмсч зангиа зүүснээрээ өөрчлөгдөж. Манай ажилтнууд бүгдийг харсан. Ямар аймаар юм бэ гэж тэд ярьсан. Пиздагаар нь дуудаад л хараал хэлээд л харц нь үнэхээр цочмоор байсан гэсэн.
Нэг менежерийн маань ширээнээс англи хэлний толь бичиг гаргаж ирснээ “Муу пизда нар бас хэлний мэдлэгтэй байна шүү дээ. Хэл сурахгүй бол хоцрох нь дээ” гэх зэргээр элдэвлэж бүгдийг нь хайрцаглаад аваад явсан. Болоогүй зургийн цомгийг хүртэл ухаж томчуудтай авахуулсан зураг байна уу гэх зэргээр дарамталж байсан гэсэн. Намайг ороход зургуудыг үзээд энэ хэн юм гэж асуугаад сууж байсан. Хүүхдүүд маань цочролд орсон. Танихгүй баахан хүмүүс орж ирээд гэр орныг нь сүйдлээд хаячихсан учраас тэд одоо ч айдастай байна” гэх зэргээр ярьсан билээ. Түүнчлэн Х.Анхбаярыг гурван шорон дамжуулан эрүүдэн шүүсэн талаар ярьсан байдаг.
Тэгвэл Хүний эрхийн үндэсний комиссын албан тушаалтнууд энэ асуудалд анхаарлаа хандуулж шалгахад хүний эрхэнд халдсан гэдэг нь ил болсон аж. Өөрөөр хэлбэл, тус комиссын албан тушаалтан илтгэлдээ “АТГ иргэн А-г гурван аймгийн цагдан хорих байр дамжуулан хорисноос 14 кг турж, энэ хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх нь зөрчигдсөн байна” хэмээн дурьдсан байна. Мөн шорон дамжуулахаас гадна ар гэрийнхэнтэй нь уулзуулах эрхийг нь хязгаарлах, хэргээ хүлээвэл гэрийнхэнтэй чинь уулзуулна гэж заналхийлэх, гэрээс нь ирсэн хоолыг буланд тавиад хэргээ хүлээчих тэгвэл хоолыг чинь өглөө гэх байдлаар тамладаг бололтой.
Б.Тогтох Эх сурвалж: www.mminfo.mn
URL: