Д.Сумъяабазар, Су.Батболд нарын асуулгыг маргааш хэлэлцэнэ
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өнгөрсөн нэгдүгээр сард агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвалд асуулга тавьсан юм. Уг асуулгын хариуг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар маргааш сонсох аж.
Тэрээр агаарын бохирдол хүний эрүүл мэнд, эхийн урагт хэрхэн нөлөөлж байгаа, үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлаа тайлагнахыг Эрүүл мэндийн сайдаас хүсчээ.
Түүнчлэн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Су.Батболдоос “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад тавьсан асуулгыг хэлэлцэх юм байна.
URL: