Ц.Мөнхбаяр: Бид нар өөрсдийгөө төлбөр болгоод Эх орныхоо төлөө өгье гэж шийдсэн
“Гал үндэстэн” холбооны тэргуун Ц.Мөнхбаяртай энэ сарын 8-нд ШШГЕГ:ын харъяа 461 дугээр хорих ангид 09:30 цагт уулзаж байх уед тууний давж зааядах шатны шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж байв. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд Засгийн газраас УИХ-д барьсан “Урт нэртэй” гэгдэх хуулийн төслийг хэлэлцэхийг зогсоохыг шаардан жагсаал зохион байгуулж, шаардлага хүргүүлсэн. Энэ үеэрээ Төрийн ордны хамгааяаятын бүст галт зэвсэгтэй нэвтэрснээс гадна Централ тауэр, Засгийн газрын хоёрдугаар байр буюу Уул уурхайн яамны гадна тэсэрч дэлбэрэх бодис байрлууясан. Мөн төрийн албан хаагчийн өмнөөс галт зэвсэг ашигласан хэрэгт буруутгагдсан билээ. Анхан шатны шүүхээс Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 21.6 жияийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн ял оноосон учир тэд давж заалдсаи юм.
Ц.Мөнхбаяртай хамт тус холбооны гишүүн Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд болон С.Дашцэрэн нар хоригдож байгаа бөгөөд тэдэнтэй хоёр цаг гаруйн хугацаанд уулзаж, ярилцсан. Хэдийгээр тэд ядарсан нь илт байсан ч сэтгэл зүрхэндээ эх орноо хамгаалъя гэсэн чин зориг хүслээ алдаагүй байсан гэдгээ хэлж байв. Тэд “Сэтгэл санааны хувьд бол тайван байгаа. Харин гэр бүлийнхнээс минь ирж байгаа захидлыг уншихаар хэцүүхэн болдог. Үрийнхээ бичсэн захидяыг хэн ч уншаад уяарна. Бусдаар бол сайн” гэсэн юм.
Тэд ч өөрсдийн гэсэн дэвтэрийг нээж, Галдан бошигтын гэгээн дүрийг эхний хуудаснаа мөнхөлжээ. Дараагийн хуудаснуудад үр хүүхдүүддээ зориулан шулэг зохиож, мөн мөр зэрэгцэн эх орныхоо газар нутгийг бүрэн бүтэн байлгахын төяөө тэмцсэн нөхдүүддээ шүлэг тэрлэсэн тухай ярьж байв.
МӨРДӨН БАЙЦААЛТ АНХАНДАА ДАРАМТЛАХ ӨНГӨ АЯСТАЙ БАЙСАН НЬ ҮНЭН
-Таны хувьд хоригдоод багагүй хугацаа өнгөрлөө. Хэцүү зүйл байна уу?
-Бид бол шийдсэн хүмүүс. Эх орныхоо төлөө бүхнээ зориулсан. Хийх зүйлээ хийгээд үр дүнд хүрсэн. Газар нутгаа хамгаалан авч үлдэх хуулиа аваад үлдчихлээ. Мушгиж, гуйвуулж байгаа нь хамаагүй. Харин манай улсад гэр бүлийг нь давхар ялладаг юм байна. Энэ л хэцүү. Гэр бүлийнхэн маань сэтгэл зүйн цочрол авч, хүндхэн байна. Үүнийг бид тооцоолоогүй юм билээ.
-Гэр бүлийг маань давхар ялладгийг тооцоолоогүй гэлээ. Тэгэхээр түүнээс бусад зүйлийг тооцоолсон гэж ойлгож болох уу?
-Одоо бол бодит байдлыг дэлгэхэд асуудал байхгүй. Бид бүх зүйлийг аюулгүй байлгаж, Монголын газар нутгийг бүрэн бүтэн авч үлдэх ажиллагаа руу орохгүй бол байгалиа сүйтгэж байгаа үйл ажиллагаанаас татгалзахгүй бол. монголчууд босч тэмцэхэд бэлэн шүү гэдгийг харуулсан. Энэ үйл ажиллагааны эрсдэлийг мэдээж тооцсон. Биднийг буруутгаад яллах болно гэдгийг ойлгож байсан.
-Ял авна гэдгээс өөр ямар эрсдэлд бэлэн байсан бэ?
-Яг тухайн үед тулгарах эрсдэл бол төрийн тусгай хамгаалалттай бүст галт зэвсэгтэй нэвтэрсэн гэдэг шалтгаанаар бидний хэн нэгнийг буудах нь тодорхой байсан. Үүнийг ч тооцоолсон. Өөрөөр хэлбэл, бид өөрсдийгөө төлбөр болгоод эх орныхоо төлөө өгвөл өгчихье гэж шийдсэн. Бидний хатуу тохирсон зүйл бол хэзээ ч түрүүлж гал нээхгүй. Эхний нэг хоёр хүнийг буудаад амь насыг нь хохироолоо гэхэд ийм зүйлийн дараа яах вэ гэдгээ тухайн үедээ шийдье гэж тохирсон байсан. Үүний цаана газар нутгаа бүрэн бүтэн авч үлдэх гэсэн эцсийн зорилго минь л харагдаж байгаа.
-Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж чадсан уу?
-Мөрдөн байцаалт анхандаа дарамтлах өнгө аястай байсан нь үнэн. Бид ийм нөхцөлд байцаалт, мэдүүлэг өгдөг хүмүүс биш гэдгээ илэрхийлсэн. Тэгсний эцэст арай гайгүй болсон. Уг нь бол айлгаад, тулгаад л хэргийг нь хүлээлгүүлнэ гэж төлөвлөсөн байсан. Тэр зорилгодоо хүрэхийн тулд хориглогдсон арга хүртэл хэрэглэж, мөрдөн байцаалт явуулсан.
-Чухам ямар арга?
-Эрүүдэн шүүхийн төрөлд ордог хорих ангиудаар дамжуулах зэргээр нөлөөлөхийг оролдсон. Намайг Зүүнхараа руу, Ж.Ганболдыг Төв аймаг руу явуулсан.
-Анхан шатны шүүхийн шийдвэр гарч, 21.5 жилийн ял оноосон. Шүүхийн шийдвэрийг та яаж хүлээж авав?
-Шүүхийн хараат байдал, шударга ёсны баталгаа аль аль нь Монголын амьдралд байхгүйг илтгэсэн шийдвэр гэж үзэж байгаа. Уг нь бид шүүхийн хараат бус байдалд итгэдэг байсан. Гэтэл тийм биш бололтой. Улс төрийн захиалгаар шүүхийн шийдвэр гаргаж байна.
-Та бид хоёрыг ярилцаж суугаа энэ цаг мөчид та нарын холбогдсон хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж байгаа. Шүүхээс та ямар шийдвэр хүлээж байгаа вэ?
-Бид шүүхэд илтгэл алдаагүй байгаа. Өмнө нь бид Засгийн газрыг шүүхэд өгөхөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр засгийн нөлөөнд автаж гарч байв. Харин Хяналтын шатны шүүх Засгийн газар буруутайг тогтоож чадсан. Тийм учраас бид шүүхэд итгэдэг. Хэдийгээр улс төрийн дарамт байгаа ч шударга ёсны баталгаа болоод сууж байгаа шүүгч нарт ажлын ёс зүйгээс гадна Монголоо гэсэн сэтгэл байдаг. Хэрвээ цаашид тааруухан шийдвэр гараад явбал бүхий л шатыг дуусгана. Шударга үнэн бидний талд байгаа. Цаг хугацааны жаахан шалгуурыг л давчихвал.
БИД АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ Л ХИЙСЭН ЮМ
-Галт зэвсэг хэрэглэж, тэмцэх хэрэг байсан ч юм уу даа гэх хүн цөөнгүй бий. Тэмцлийн өөр арга хэлбэр сонгож болоогүй юм уу?
-Аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал гэж бий. Өнөөгийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн зорилтыг “Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хууль эрхзүй, байгаль орчин, хүн төрөлхтнийг гэмт халдлагаас хамгаалахад оршино” гэж тодорхойлсон байдаг. Эрүүгийн хуулийн 41.1-д энэ хуулиар хамгаалагдсан буюу дээр дурдсан зүйлс гэмт халдлагад өртвөл түүнийг таслан зогсоохын төлөө хийж байгаа үйлдэл аргагүй хамгаалалт болно хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн рүү согтуу нөхөр айлган сүрдүүлж дайрах үед аргагүй хамгаалалтын тухай ярьж болдог. Түүнтэй адил Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул тулгарч эрхзүйн журмыг илт зөрчсөн үйл ажиллагаа болсон.
-Тэгэхээр та өөрсдийнхөө хнйснийг аргагүй хамгаалалт байсан гэж үзэж байгаа хэрэг үү?
-УИХ, Засгийн газар өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журманд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа үйл явц нь Эрүүгийн хууль болон эрхзүйн журмыг зөрчсөн үйлдэл юм. Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул заналхийлэл учруулсан, аюултай үр дагаврыг дагуулсан үйлдэл. Энэ үйлдлийг таслан зогсоохын тулд бид аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд орсон.
-Гэхдээ зэвсэг барихаас өмнө хэлж ярих замаар ойлголцох арга байгаагүй гэж үү?
-Өмнө нь “Урт нэртэй” хуулийг батлахын тулд гурван жилийн хугацаа зарцуулж, 2009 онд баталж байсан. Батласны дараа хэрэгжүүлэхийн төлөө дөрвөн жил явахад Засгийн газар хэрэгжүүлэхгүй байсан учир бид бүхий л арга замаар хэрэгжүүлэхээр тэмцсэн. Хэрвээ санаж байгаа бол энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар санаархах бүрт бид таслан зогсоож байсан. Зарим үед гарцаагүй байдалд ороод уул уурхайн компанийн техник хэрэгслийг эвдэх, Төрийн ордны цонх руу нум сум харваж, сануулга өгч байсан. Ийм маягаар санаархлыг ажил хэрэг болголгүй тогтоон барьж байсан. Гэтэл Монголын төр гадаад дотоодын улс төр, эдийн засгийн бүлэглэлийн захиалгаар ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Монголын төр Монголын эрх ашгаас урван тэрсэлсэн үйл ажиллагаа руу ороод эхлэхээр хэн хамгаалах ёстой юм бэ. Үүнийг ойлгосон, мэдэрсэн, түүнийг авч гарахаас өөр аргагүй үүрэг даалгаврыг өөр дээрээ авсан хүмүүс л хамгаалах болно. Тийм учраас бидэнд энэ үүрэг даалгавар ирээд яах аргагүй тийм байдалд шилжсэн. Тэгээд ч нийтэд буюу нийгэмд ашигтай үйл ажиллагаа болох юм бол аргагүй хамгаалалт гэдэг нь хуулиар хүлээн зөвшөөрөгддөг.
-Тэмцлийн үр дүнд та хэд ял аваад үлдэж байгаа юм биш үү?
-Өнгөрсөн оны есдүгээр сард болсон энэ үйл явдал Монгол Улсын газар нутгийн 40 орчим хувийг хамгаалж авч гарахын төлөө хийсэн тэмцэл. Тэгээд тэр хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад газар нутгийг минь ухаж сэндийчэх 1782 тусгай зөвшөөрлийг таслан зогсоосноор нийтэд ашигтай, Монгол Улсын язгуур эрх ашигт хэрэгтэй, өнөөдөр болон ирээдүй үеийнхний бүрэн бүтэн газар нутагтай амьдрах, Монголын төр бусдаас хараат бус шийдвэр гаргахад хэрэгтэй байсан. Мөн шүүхийн шийдвэрийн талд баттай зогссон ийм үйл ажиллагаа.
-”Урт нэртэй”хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа хэмээн Засгийн газрыг буруутгаж шүүхэд хандсан байх аа?
-Бид Засгийн газрыг хуулиа хэрэгжүүлэхгүй байна хэмээн шүүхэд хандсан. 2012 оны аравдугаар сарын 2-нд Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс Монгол Улсын Засгийн газар “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлээгүй байна гэдгийг тогтоож, хэрэгжүүлэхийг даалгасан шийдвэр гаргасан. Мөн энэхүү хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах УИХ-ын 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг даалган шийдвэрлэсэн. Шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэх үйлдлийг өнгөрсөн оны есдүгээр сарьш 16-нд УИХ гаргасан.
БИДНИЙГ БУУДАХ ГЭЖ БАЙСАН МЭТЭЭР ОЛОН НИЙТЭД ОЙЛГУУЛСАН
-Та бүхэн монголчуудад хандсан захидалдаа галт зэвсгийг аюулгүй байсан хэмээсэн байна билээ?
-Бид монголчуудад хандсан захидалдаа энэ талаар үнэнийг ойлгуулахын тулд дурдсан. Бууны гал хамгаалагч дараатай байна гэдэг бол гох хэзээ ч дарагдахгүйгээр хамгаалагдсан гэсэн үг. Түгжээтэй байснаар сум гарахгүй. Гал хамгаалагчийг татсаны дараа гохоо дарснаар сум гарна шүү дээ. Гранатын тэслэгч угсрагдаагуй байсан. Аюулгүй байлгахын тулд зориуд угсраагүй. Тэслэгч угсрагдаагүй үед гранатыг хана руу хэчнээн шидээд ч, лантуугаар цохиод ч дэлбэрэхгүй. Тортелийн хувьд мөн л тэслэгчийг нь угсраагүй байсан учир дэлбэрэхгүй. Түүнийг галд хийхэд зүгээр л шатаж, хар утаа болоод дуусна. Тэгээд ч шинжээчийн дүгнэлтээр аюулгүй гэдэг нь тогтоогдсон.
-Тагнуулын ерөнхий газраас буу алдсан гэх мэдээллийг өгсөн шүү дээ?
-Тэр бол өөрсдийнх нь хийсэн үйлдэл. Өөрөөр хэлбэл, зохиомлоор олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн нэг арга байсан. Биднийг буудах гэж байсан мэтээр олон түмэнд ойлгуулсан. Энэ нь өөрөө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл. Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх үйл ажиллагаа. Бууны гал хамгаалагч дараатай байсан бөгөөд бид ч эсэргүүцэл үзүүлээгүй. Биднээс бууг аваад үзлэг хийсэн. Үзлэг хийхдээ тэд алдаа гаргаж, буу алдсан. Бууны гал хамгаалагчийг нь аваад замгийг татаад гохыг нь дарчихсан.
-Тэр буу зэвсгийг хаанаас авсан бэ?
-Энэ бол уг нь их ойлгомжтой. Хүмүүсийг зориудаар төөрөгдүүлээд байгаа болохоос. Галт зэвсгийг авсан хүн бидэнтэй хамт яллагдсан шүү дээ. Нийтдээ 20 гранат, 20 тортел авсан. Бид буугаа, зэвсгээ ТЕГ-ынханд сайн дураараа өгсөн. Хуульд сайн дураараа буцаан өгвөл хэрэгсэхгүйд тооцдог. Гэтэл тагнуулынхан өөрсдөө ирээд хайгаад олсон мэтээр мэдээлсэн.
ПРОКУРОРЫН ТААМАГЛАЛД ТУЛГУУРЛАЖ ЯЛ ОНООСОН НЬ ЭМГЭНЭЛ
-Таныг цагдан хорьсны дараа “Гал үндэстэн” холбооны нэрээр уул уурхайн чиглэлаэр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг айлган сүрдүулж их хэмжээний мөнгө авч байсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү?
-Биднийг буруутгах улс төрийн айхавтар зорилго байгаа. Биднийг газар нутгаа авч үлдэхийн төлөө, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдалд учирсан аюул заналхийллыг зайлуулахын төлөө энэ бүгдийг хийсэн гэдгийг ард түмэн ойлгож байгаа. Гэтэл өөр зүйлээр мушгиж гутаахаар тиймэрхүү мэдээлэл тарааж байна. Энэ нь худлаа учир нотлогдох боломжгүй. Тэр ч утгаараа анхан шатны шүүх дээр ийм зүйл болоогүй гэдгийг тогтоосон. Үүнийг л ард түмэн ойлгох хэрэгтэй. Хэрвээ бид тийм зүйл хийдэг бол өнөөдөр ингээд явах байсан гэж үү. Энэ бүхэн хоорондоо ямар ч уялдаагүй байгаа биз дээ. Биднийг гутаах зорилгоор явуулж байгаа гүтгэлгийг зүгээр орхиж болохгүй. Анх энэ талаар хуулийн байгууллагад хандсан боловч хүлээж авахгүй байсан. Харин одоо авах бололцоотой болсон. Прокурор хоосон мэдээлэлд үндэслэн мэдэгдэл хийсэн.
-Таныг зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд болон шууд бусаар нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр буруутган ялласан. Энэ үндэслэлүүдтэй санал нийлж байна уу?
-Шүүх улс төрөөс хараат бус байдлаар хуулиа зөв хэрэглээд шийдвэр гаргах юм бол ийм зүйл анги тулгахгүй. Нотлогдоогүй баримтад үндэслэн, прокурорын тэгсэн бол тэгэх байсан, ингэсэн бол ингэх байсан гэх таамагласан зүйлст тулгуурлан шийдвэр гаргаж байгаа нь Монгол төрийн эмгэнэл. Гарцаагүй нөхцөл байдалд аргагүй хамгаалалт хийсэн шүү дээ. Хэрвээ энэ хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт орж 1782 тусгай зөвшөөрөл сэргэж бүхэлдээ үйл ажиллагаа явуулбал Монгол орны байгаль орчин сүйдэж, Монголын нүүдэлчин соёл устаж, урьд өмнө нь тохиолдож байсан 4000 орчим гол, горхи ширгэж, 1000 гаруй нуур, цөөрөм ор мөргүй алга болж байсан тэр аймшигтай үйл явц дахин давтагдвал юу болох вэ гэдэгт тулгуурласан бол арай өөр шийдвэр гарах байсан. Үүнийг хамгаалсан хүмүүс гэмт хэрэг үйлдсэн үү, улс орны эрх ашгийг авч гарч чадсан уу гэдгийг дүгнэх хэрэгтэй юм.
-Хаврын чуулганаар “Урт нэртэй” хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Та бүхний тэмцэл энэ хаврын чуулганаар үр дүнгүй болчих вий гэсэн болгоомжлол олон хүнд байгаа?
-Бид хийх зүйлээ хийсэн. Торны цаана суугаа учир хязгаарлагдмал байна. Гэхдээ үүний төлөө сэтгэл зовниж байгаа монголчууд олон. Мөн Их хуралд Монголынхоо газар нутгийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс байгаа. Иймд үргэжлүүлээд тэмцээд аваад гарах байхаа гэсэн итгэл найдвар бидэнд байна. Монголын ард түмэндээ итгэж байгаа.
Б.ДАВААТОГГОХ
URL: