“Монгол шилтгээн”-д гурван хүн хүнд гэмтсэн ноцтой осол гарчээ
БЗД-20-р хорооны ”Монгол шилтгээн”-д тус компанийн даралтын зуух дэлбэрчээ. Тодруулбал, зуухыг халааж хөлдсөн хоолойг гэсгээж байхад зуух дэлбэрч 54 настай ажилчин эрэгтэй Э-гийн зүүн хөл шилбээрээ тасарч, 59 настай ажилчин эрэгтэй Б-ын зүүн гар хугарсан, мөн 35 настай эрэгтэй ажилчин Т-ийн толгойд гэмтэл учирсан байна. Хэргийг БЗДЦХ-1 шалгаж эхэлжээ.
URL: