Баянзүрхийн экс дарга “Хөшөө” Б.Батзоригийн дахин нэг булхай илрэв

Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Батзориг бүрэн эрхээ хэтрүүлэн, хууль бусаар газар олгосон болох нь тогтоогджээ. Иймээс түүний газар олгосон шийдвэрийг хотын мээр Э.Бат-Үүл хүчингүй болгох захирамж гаргасан байна.

Тодруулбал, Б.Батзориг нь 2011 оны арванхоёрдугаар сарын 30-нд иргэн П.Баярхүүд 72 дугаар хотхонд хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр газар олгосон байна. Энэхүү газар эзэмших эрхийг цуцалж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгажээ.


URL:

Сэтгэгдэл бичих