Авлигач Засаг дарга 500 хүний “гарын үсэг” цуглуулжээ

img_1414Орон нутгийн Засаг дарга нараас авлигын хэргээр шүүхээс ял авсан нь Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга Н.Наранцэцэг юм. Тэрээр тусгай зөвшөөрөлгүй компанид сумынхаа нутаг дэвсгэрээс хайрга олборлуулах зөвшөөрөл өгөөд шанд нь таван сая төгрөг авсан нь илэрч шүүхээс гурван жилийн ял авсан ч тэнсэн харгалзсан. Түүнд Орчин гэдэг хятадтай хамтран амьдардаг, нутгийн дүү охин Т.Уранчимэг нь “зуучилжээ”. Монголдоо нэртэй “Их засаг” хуулийн сургуульд сурдаг тэрээр мөрдөн байцаалтын үед  “авлига гэж сонсоогүй, хууль ч сайн мэдэхгүй” хэмээн байцаагч шүүгчдийн  хөх инээдийг хүргэсэн гэнэ.

Матад сум энэ жил 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Гэтэл Засаг даргын авлигын хэрэг шүүхээр нотлогдоод тэнсэн харгалзах ял авсан нь энэ ойг муухай харагдуулаад байгаа нь үнэн. Түүхт ойгоо авлигач даргатай хамт угтахүй гэсэн яриа хөдөлгөөн ч өрнөж. Харин Засаг дарга хатагтай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан гэнэ.

Тэрээр “Н.Наранцэцэгийг Засаг даргаар хэвээр ажиллуулахыг Матадын ард түмэн дэмжиж байна” гэсэн 500 хүний гарын үсэг цуглуулаад дээшээ явуулжээ. Энэ мэт алиа хошин явдал их гардаг. Аймгийн ИТХ-ын дарга Т.Зоригтбаатар нь хотоос хамаатан бүсгүйгээ татаж ирэн хуучнаар төмөр замын цэцэрлэгийн эрхлэгчээр тавиулсан сурагтай. Мөн ИТХ дэх МАН-ынхан хуйвалдан 14 саяын зах зээлийн үнэтэй “Ниссан” пик-ап машиныг 23 саяар шахсан тухай шуугиан дэгджээ.

Ямар ч зураг төсөл, техникийн бичиг баримт, газрын зөвшөөрөлгүй мөртлөө мах хадгалах зоорь барина гээд аймгийн төсвөөс 250 сая төгрөг авчихсан нөхөр байгаа гэнэ. Хэн авсан нь мэдэгдэдгүй учир нь дарга нар нь аймгийн төсвийн задаргааг “нууцын зэрэглэлтэй” гээд ил болгодоггүй, хав дардаг “хуучтай” болсон. Аймгийн нутгийн захиргааны ордон гэдэг баригдаж дуусдаггүй барилга байдаг. ЭЗХ-ийн сайд хүртэл “танай тэр шинэ дарга чинь юмаа ойлгуулж тайлбарлаж чаддагүй, хотод ирчихээд уулздаг ч үгүй” хэмээн загнажээ.

nuuts.mn


URL:

Сэтгэгдэл бичих