АТГ-ынхан Д.Сугарын бүрэн эрхииг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлжээ

Сугар(5)“Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн албан бичгийг АТГ-аас УИХ-д хүргүүлжээ. Уг албан тоотыг энэ сарын 7-нд өгсөн бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн юм байна.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар түүнийг хэд хэдэн үндэслэлээр буруутгаж байгаа гэнэ. Тодруулбал, Д.Сугарыг Японы Токио хотын Адачи дүүргийн Шиндэн хороололд 535 сая төгрөгийн үнэтэй байр авсан ч 2008, 2009 оны хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй. Уг байраа 2010 онд зарсан ч орлого болох 535 саяа мөн л хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй. Хонгконгийн “Эйч Си Би Эс” банкин дахь оффшор данс болон МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн нэр дээр хадгадуулсан мөнгөний талаар 2007 оноос хойш мэдүулээгүй хэмээн буруутгаж байгаа аж. Түүнчлэн тэрбээр 2011 онд Солонгосын Чэжүд 600 сая вонноор худалдаж авсан байраа 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мөн л мэдүүлээгүй нь тодорхой болсон ажээ.

Энэ бол түүнийг тойрсон таагүй асуудлын эхлэл гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байгаа бөгөөд өөр олон асуудал гарч ирж буйг хэлж байна. Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр 2009 онд “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү, Дар-ханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Т.Ганболд нартай хамтран төрийн өмчит тус үйлдвэрийг АНУ-ын НSВС” банкинд барьцаалж 10 сая ам.доллар авсан гэх хэрэгт нэр холбогдоод байгаа юм.

 

Л.ОЮУ


URL:

Сэтгэгдэл бичих