CNN: “Монгол дахь ижил хүйстнүүдийн нууц амьдрал”

 

Барууны хэвлэл мэдээллийн ертөнцөд томоохон байр суурь эзлэх Их Британийн “CNN” агентлагт манай улсын тухай нийтлэл тавигджээ. Тэнд өгүүлснээр Монголд гэй, лесби, трансжендер хүмүүсийг гадуурхах, ийм бэлгийн чиг хандлагатай хүмүүс нийгмээс тусгаарлагдан амьдарч байна хэмээн бичив.

Мөн Монголд трансжендер, лесби, гэй хүмүүсийг хүлээн зөвшөөрөх болоогүй ч ийм бэлгийн чиг хандлагатай хүмүүс маш их байдаг гэжээ.
Хэрэв хэн нэгэн өөрийгөө трансжендер хэмээн зарлавал түүнийг нийгэм, ажил, сургууль, найз нөхөд нь гадуурхаж, байж суух аргагүйд хүргэдэг тухай “CNN”-д хөнджээ.

Испанийн гэрэл зурагчин Алваро Лайз хагас сарын турш Улаанбаатарт ажиллажээ. Тэрбээр Монгол дахь трансжендер иргэдтэй уулзаж, тэдний нууц амьдралыг барууны ертөнцөд дэлгэн тавихаар шийджээ.
Алваро Лайз “Би монголд очоод нэг зүйлийг ойлгосон.

Юу гэвэл Орос, Европ, Хятад энэ гурав бол Монголын хувьд тэс өөр гурван ертөнц. Нүүдлийн соёл иргэншилтэй тус ард түмэн Барууны ертөнцтэй чөлөөтэй харилцдаг боловч нөгөө талаас хуучны бүрэг ичимхий, хаалттай үзэл суртал нөлөөлсөөр байгааг олж харсан” гэжээ.

 

 

 

 

 

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих