Дайны аюул ойрхон байна

Украины үймээн самуун даамжирсаар дайн гарах хэмжээнд хүрээд байгааг дэлхий нийт сая анзаарч эхлэв. Тус улсын зүүн хэсгийг ОХУ-д нэгтгэхийг чармайж байгаа орос хэлтэй иргэдэд Кремлиэс тусгай заавар зөвлөгөө өгч байгаа нь илэрхий болж эхэлсэн, харин үүнтэй зэрэгцээд Оросын цэрэг Украинд нэвтрэх “коридор” хүртэл байгуулаад байгаа тухай мэдээ чих дэлсэх боллоо. Барууны тагнуулын албад мөн энэ мэдээлэл дээр шуурхай ажиллаж байгаагийн үндсэн дээр АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний хэд хэдэн хөлөг онгоц Хар тэнгисийн бүсэд ойрхон байгаа. Харин хамгийн сүүлд пуужингаас эсэргүүцэн хамгаалах Aegis систем суурилуулсан “Donald Cook” хөлөг онгоц орж ирсэн мэдээ байна.

ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров АНУ-ыг үүнд шүүмжилж Монтред байгуулсан тэнцвэртэй байдал хадгалах гэрээг зөрчиж байгааг онцлолоо. Энэ гэрээ ёсоор Хар тэнгисийн харъяалалгүй улс орны хөлөг онгоцонд ачаа даацны эзэлхүүн болоод зорчих хоног хугацаанд хязгаар тавьсан байдаг бол Пентагон Лавровын шүүмлэлийг сөргүүлэн АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн дагуу ердийн сургуулилтын хүрээнд Хар тэнгист оруулсан гэх тайлбар өгсөн байна. Америкийн талаас өгч байгаа энэ тайлбар Украины асуудлыг цэргийн хүчээр шийдвэрлэхэд бэлэн байгааг тодорхой харуулж байна гэхэд болно. Америкийн CNN телевизийн тайлбар мэдээнд Хар тэнгист пүрэв гарагт орж ирэх байсан хөлөг онгоц мягмар гарагт ирсэн нь АНУ зүүн-европын холбоотнууддаа дэмжлэг үзүүлэхээр яаравчилж байгааг илтгэж байна гэж тэмдэглэжээ.

Харин NBC телевиз, Америкийн байлдааны хөлөг онгоц НАТО-ийн гишүүн орнуудын хамтаар сургуулилт хийхийн дээр Хар тэнгисийн хэд хэдэн боомтоор орох тухай мэдээлсэн байна.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний мэдээллийн албанаас өгсөн албан ёсны мэдээллээр бол Испанийн Рота боомтод байрлаж байсан “Donald Cook” хөлөг онгоц пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг шат дараалан сайжруулах ажлын хүрээнд Европт байнга байрлуулах шийдвэр Вашингтоноос гаргасан байна. Мөн мэдээлийн албанаас тэмдэглэснээр тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцнуудын зорилго Европын холбоотнууд; хамтын ажиллагааны улсууд; Америкийн цэрэг байрлаж байгаа бүс нутаг; АНУ-ыг пуужингийн аюулаас хамгаалахад оршиж байгаа аж.

Харин энэ мэдээ Украины нөхцөл байдлаас шалтгаалан бүс нутгийн хэмжээнд дайн гарах аюул тулгарч байгааг  дэлхий дахинд ойлгуулж байна.

Л. Отгонбат

- See more at: http://www.mongolcom.mn/read/5877#sthash.jh14iLZr.dpuf


URL:

Нэр: BorisovAlfred1988Moict Огноо: 16 March 2019

horn herbal is

ed70 we use it pfizer is

Нэр: RannevMoict Огноо: 26 March 2019

viagra effetti durata

Нэр: RannevMoict Огноо: 27 March 2019

gnrique is

Нэр: AmvrosiiOrehov1994Moict Огноо: 27 March 2019

7288 being is in patong

is at 18

Нэр: TristanFilippov1994Moict Огноо: 28 March 2019

is daily kaufe

d7fa strongest dose of is

Сэтгэгдэл бичих