“Ажнай” Д.Бат-Эрдэнэ хоёр сая доллараар баримал авчээ
Лондон хотын төвд орших Гайд паркт таван метрийн өндөрт Чингис хааны хөшөөг байрлуулсан байдаг билээ. Тэрхүү хөшөөний дотор түүнийг бүтээсэн нэрт барималч Даши Намдаковын хүсэлтээр Монголын лам нар эзэн Чингис хааны нутгийнх нь газар шорооноос авчирч өгч хийсэн аж.
Харин англичууд Чингис хааны хөшөө бий болсон явдалд тун шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Орон нутгийн иргэд тэрхүү хөшөөг байрлуулсанд ихээхэн эгдүүцэж байгаа гэнэ. Монголын үндэсний баатар болсон Чингис хааны хөшөөг 2012 онд албан ёсоор нээсэн бөгөөд уг арга хэмжээнд тухайн үеийн Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр оролцож байжээ.
Харин англичуудын эсэргүүцэлтэй тулгарсан их хааны хөшөөг Монголын нэгэн нэртэй бизнесмэн эр худалдан авч эх орондоо авчрахаар болсон байна. Буриадын нэрт барималч Даши Намдаковын бүтээлүүд дэлхийн тэрбумтнуудын эдлэн газар, орд харшид олны нүд хужирладаг болсоор удаж байгаа юм. Өвөрмөц хийцтэй, хосгүй урлагийн бүтээлийг Холливудын оддоос авахуулаад дэлхийн томоохон баячууд түүнд хандан захиалгаар хийлгэдэг ажээ.
Наад зах нь 1.5 сая доллараас доош буудаггүй түүний бүтээлүүдээс “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ хоёр ч бүтээлийг нь тун боломжийн үнээр авсан гэнэ шүү. Даши Намдаков монголчуудад элэгтэй нэгэн тул ийнхүү өгөөмөр сэтгэл гарган хосгүй бүтээлүүдээ үнэ хямдруулан заржээ.
Эх сурвалж:
URL: