Ардчилалд бодитой аюул занал учруулсан Олигархууд
Хориод жилийн өмнө Төр өмчөө ард түмэндээ тараан өгсөн. Гэвч энэ нь улс орон төвлөрсөн төлөвлөөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн үетэй давхацсан болоод иргэдийн өмч хувьчлалын талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байдлыг ашиглан тухайн үеийн Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хэсэг бүлэг нөхдүүд л хууль бусаар хөрөнгөжсөн түүхтэй.
Тиймээс өмч хувьчлалын шуурганд үрэгдэж устсан өмчөө Төр эргүүлэн тэдгээр нөхдөөс нэхэмжлэн авах бүрэн эрхтэй басхүү үүрэгтэй. Учир нь энэ л үед эрх мэдэл албан тушаалаа ашиглан, Төрийн өмчид эзэн суусан нөхдүүд улс төр, эдийн засгийн бүлэглэл болон бэхжиж, өнөө хэр нь дээрмийн үйл ажиллагаа үргэлжлүүлэн бидний байгуулсан Ардчилалд бодитой аюул заналыг учруулсан Олигархууд болцгоов.
Тиймдээ ч зах зээлийн зарчим, эрх зүйт төрийн хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа хувийн хэвшил, хувь хүмүүсийг шантаажлах, хууль тогтоогчдыг нам эвсэл харгалцахгүйгээр лоббидох замаар хууль ёсны өмчийг өөрсдийн болгох булаан эзлэлтийг Төр түмэн зүгээр харсаар суух гэж үү?
Уг нь өнгөрөгч сонгуулиудын үр дүнд манай улс түүхэндээ анх удаа Ардчилсан Ерөнхийлөгч хийгээд Ардчилсан засагтай болсон. Гэсэн ч түр амсхийгээд байсан шантаажчин, рекетчдийг дахин амьлуулж, хуулийн дагуу бизнес эрхлэн, улс орныхоо эдийн засгийг дангаараа шахуу нураандаа үүрч яваа хувийн хэвшлийнхнийг айдас хүйдэст автуулав.
Үүнийг нэг дотоос тод жишээ, үлгэр дууриал нь Транс банкийг хутган үймүүлэгчид болох Д.Энхтайван түүний төрсөн дүү Д.Энхжаргал нар.
Д.Энхтайван анх 1996 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр үнэмлэхүй ялалт байгуулсан Ардчилагчдын нэрэн дор төрд шургалсан даруйдаа л тухайн үед Монголбанкны томоохон дарга байсан дүү Д.Энхжаргал болоод ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын орлогч дарга асан Ц.Нанзаддорж нартай үгсэн Төрийн өмчийг хувьдаа завшсан байдаг.
Тодруулбал “Автозам” банкыг дампууруулж, ХОТШ банк байсан гурван давхар том байрыг хууль бусаар өөрийн болгосон ч тухайн үед “Автозам” банк яагаад “Тээвэр хөгжлийн банк” болсон. Төрийн өмчит банкыг Д.Энхтайван хэрхэн аавдаа авч өгснийг хэн ч сонирхоогүй. Учир нь тэд эрх мэдэл албан тушаалдаа ёстой л бялуурч байсан үе.
Гэсэн ч одоо хүмүүсийн сэтгэхүй нэгэнт өөр болж, энэ мэтийн булхай луйврыг гадарлахтайгаа болжээ. Тиймээс ч олон нийт өмч хувьчлалын асуудлыг эргэн сөхөхийг шаардан хүлээсээр буй юм.
Тэгвэл энэ бүхнээс дутахгүйгээр Д.Энхтайваны бусдад өгсөн хийгээд бусадаас авсан олон тэрбумын “бэлэг”-үүд анхаарал татахгүй өнгөрөх учиргүй. Учир нь тэрээр төр түмний өмчийг бэлэглэл нэрээр бусдад шилжүүлэх, мөнгө угаахдаа гаршсан нэгэн аж. Яг л бэлгэндээ төөрсөн чанганц адил энэ олон бэлэгнүүдийнхээ учрыг эс олж, тайлбарлаж чадахаа ч болив. Тиймдээ ч энэ бүхнээ хацайлахын тулд бусдыг хууль бусаар “бэлэг” авсан мэтээр гүтгэх, шантаажлаад эхэллээ. Тодруулбал тэрбээр Трансбанкны 51 хувийг луйвардан өөрийн болгохын тулд хууль ёсны дагуу Транс банкны 51 хувийг эзэмшигч Оюуны Ундраа компанийг тус банкаар дамжуулан “мөнгө угаасан“, бусдыг улсын хилээр оргуулсан мэтээр гүтгэх болжээ.
Гэсэн ч “Оюуны Ундраа” компани хэзээ ч тус банкны үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Оролцох нь бүү хэл, хууль ёсны дагуу 51 хувийн хувьцааг эрх бүхий эзнээс нь худалдан авсан хэрнээ өнөөдрийг хүртэл тус банк нэртэй газрын хаалгаар нь ч шагайж үзээгүй л байна. Баримтаар ч маргаангүй нотлогддог.
Тиймээс Д.Энхтайваны зарлан тунхаглаж байгаа гүтгэлгэ нь зөвхөн тэдний л сайн хийж чадах, хийсээр ирсэн цагаандаа гарсан луйвар юм. Энэ нь ч дараах баримтуудаар нотлогдоно.
Төрийн өмчийн хорооны өмч хувьчлалын газрын дарга Ц.Нанзаддоржтой хуйвалдан “Автозам” банкыг дампууруулж, ХОТШ банк байсан гурван давхар том байрыг өөрсдийн болгосныхоо төлөөс болгож, Д.Энхтайван нар “Автозам” банкны суурин дээр босгосон Транс банкныхаа 49 хувийг хууль бусаар Ц.Нанзаддоржийн “Хамтдаа Чигээрээ”ХХК-д шилжүүлсэн байдаг. Ингэхдээ Ц.Нанзаддоржийн төлөөсийг 49 хувиараа барагдуулсан ч В.Арминий 51 хувийг үнэгүй эзэмшинэ гэдэгтээ Д. Энхжаргал, Д.Энхтайван нар үнэнхүү итгэсэн байсан тул Ц.Нанзаддортой байгуулах гэрээ хэлэлцээрийг хийх, түүний нэр дээр компани байгуулах, Монгол банкинд хандах зэрэг бүхий л бичиг баримтыг нэг л өдрийн дотор үйлдсэн байна.
Тэгвэл Д.Энхтайваны бэлэгтэй холбоотойгоор бас нэгэн баримт дурдвал: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011.07.08-ны өдрийн 404 тоот тушаалаар Арилжааны банкуудын дүрмийн сангийн доод хэмжээ 16 тэрбум төгрөг байхаар заасан ба 2013.05.01-аас өмнө хөрөнгөө хуримтлуул” гэснээр дүрмийн сангаа, хууль бусаар ч хамаагүй 16 тэрбум төгрөгт хүргэх гэж улайрсан Д.Энхтайван, МАКС-ын Д.Цэрэнжигмэдээс “бэлэглэл” нэрийдлээр 8 тэбумыг салгажээ.
Харин МАКС-аас зувчууллсан 8 тэрбумаар Д.Энхтайван нар Тээвэр хөгжлийнбанкин дахь хувиа нэмэгдүүлэхээр Монгол банкинд хүсэлт гаргасныг нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлангаас эхлээд Монголбанкны ХШГ-ын захирал Д.Ганбат, Эрх зүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр, болон бусад хэлтсийн захирал, хянагч нар бүгд дээр дурдсанаар /Д.Энхтайван, Д.Энхтуяа,Б.Оргилмаа нарын хувь нийлүүлсэн хөрөнгийг МАКС ХХК-аас Д.Энхтайваны бэлгэнд давсан гэх 8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх/ хууль зүйн үндэслэлгүй гэдгээ удаа дараа анхааруулсаар байтал Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр А-1/1110 тоот албан бичгээрээ дур мэдэн ёсчлон биелүүлсэн байна.
Ингэхдээ Монголбанкны ерөнхийлөгч дээрх шийдвэрээрээ Д.Энхтайваны Тээвэрхөгжлийн банкинд оруулсан 8.66 хувь буюу 784.000.00 төгрөгний нэрлэсэн үнэ бүхий хөрөнгийг шууд 8 тэрбумаар нэмэгдүүлж, түүний хувийг 54.9 хувь болгон өсгөж, харин хуулийн дагуу тус банкны 51 хувийг эзэмшдэг ИнфрастракчерХХК-ийн хувийг 25.5 хүртэл нь бууруулсан илт хууль зөрчсөн гэмт хэргийн өдүүлсэн байна.
Тиймээс Д.Энхтайваны “бэлэглэл”-ээр авсан гэх 8.0 тэрбум төгрөгний эх үүсвэр анхаарал татахгүй өнгөрөх учиргүй бөгөөд МАКС компани 8 тэрбумаа бэлэглэл нэрийдлээр гурван ч охин компаниудынхаа дансаар дамжуулан Д.Энхтайван нарт атгуулсан байдаг. Хэдийгээр МАКС компани эл 8 тэрбумыг ногдол ашгаасаа Д.Энхтайван нарт бэлэглэсэн гэж байгаа ч өнгөрсөн 2012 онд ердөө 30 орчим сая төгрөгийн ашигтай ажилласан, нийт 31 тэрбум төгрөгний хөрөнгөтэй тус компанийн тухайд байж боломгүй их мөнгө гэдэг нь нэгэнт тодорхой бөгөөд МАКС хэн нэгэнд ялангуяа Д.Энхтайван мэтийн “луйварчинд” 8 тэрбумыг зүгээр л бэлэглэчих компани мөн үү?
Энэ бүхний цаана юу нуугдаж байгаа хийгээд бэлгэндээ төөрч, будилсандаа бусдыг хууль бусаар “бэлэг” авсан мэтээр гүтгэж байгаа Д.Энхтайван мэтийн Төр, түмний өмчинд удаа дараа халдсаар байгаа луйварчдад Төр төмөр нүрээ харуулан, хууль цаазаар гэсгээх цаг нэгэнт болсон биш үү?
URL: