9 сартай гэмт хэрэгтэн шүүхэнд дуудагджээ

baby
Саяхан нэг хачирхалтай хэрэг гарчээ. Тодруулбал: 9 сартай Муса Хан хүүг хүн амины хэрэг үйлдэхийг санаархсан хэрэгт буруутгаН, Пакистаны цагдаа нар шүүхэд дууджээ.
Хэргийг тодруулбал: Тэдний гэр бүл хий хэрэглэсэн төлбөрөө төлөхгүй удсан тул гэрт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид, хий нийлүүлэх албаны ажилтнууд очжээ. Жаалхүү өвөө, авга ах болон аавтайгаа хамт тэдэн рүү дайрчээ. Нэхэмжлэл гаргагч нэгэн хүн тэднийг түүний биед халдсанаас болж толгой тархиндаа хүнд бэртэл авсан гэдгээ мэдэгдэж бүгдийг нь шүүхэд өгчээ.
PAKISTAN-CHILDREN-JUSTICE-POLICEМуса хүүгийн өвөө ач хүүгээ энэ хэрэгт хамаатуулахгүй байхыг хүссэн байна. “Ач хүү маань угжтай сүүгээ олигтойхон барьж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр яаж хүн рүү чулуу шидэх вэ дээ” хэмээн өвөө нь хэлсэн аж. Шүүх жаалхүүг барьцаа тавин суллагдах боломжтой хэмээжээ.
Муса хүү энэ сарын 12-нд болох шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох ёстой юм. PAKISTAN-CHILDREN-JUSTICE-POLICE
baby4
baby5

URL:

Сэтгэгдэл бичих