Ё.Лхагвасүрэн: Цахим гэмт хэрэгтнүүдийн 90 орчим хувь нь гадаад хүмүүс байна
Интернетийн хэрэглээ нэтэгдэхийн хэрээр цахим гэмт хэргийн гаралт ихэсч, иргэд их хэмжээгээр хохирч байна гэсэн тэдээлэл цацагдах болсон. Цахим гэмт хэргийг ямар аргаар уйлдэж, иргэдэд хэрхэн хохирч байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Манай улсад цахим гэмт хэрэг анх хэдэн онд гарч байсан бэ?
-Дэлхий нийтэд интернет хөгжөөд 20 хүрэхгүй жил болж байна. Энэ ч утгаараа энэ төрлийн гэмт хэрэг манай улс гэлтгүй дэлхий нийтэд ч шинэ төрлийн гэмт хэрэг. Манай улс 1990 онд ардчилсан чөлөөт нийгэмд шилжсэнээс хойш иргэдийн мэдээлэл авах хэрэгсэл нэмэгдсэн. Үүнийг гэмт этгээдүүд ашиглан, ашиг хонжоо хайх, амар хялбар аргаар мөнгө олох хандлага нэмэгдсэн. Манай улсад 1997 онд энэ төрлийн гэмт хэрэг анх бүртгэгдсэн байдаг.
-Ямар хэрэг гарч байсан юм бол?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ 2000 оны эхээр гарч байсан хэргийг санаж байна. Энэ нь байгууллагын дотоод сулжээг ашиглан их хэмжээний мөнгө залилсан хэрэг юм. Тодруулбал, МИАТ-ийн ажилтан залуу компанийнхаа данс руу нэвтрэн компанийнхаа мөнгийг өөр хүний данс руу гуйвуулан улмаар Голомт банкинд ажилладаг найзыгаа гуйж түүнийгээ бэлнээр нь гаргуулж авсан байдаг юм. Гэмт хэрэгтэн интернет, дотоод сүлжээг төгс, эзэмшсэн байсан учраас түүнийгээ ашиглан хэрэг үйлдсэн. Энэ мэт компьютер, интернет, дотоод сүлжээг ашиглан үйлдсэн цөөнгүй хэрэг бүртгэгдэж, цагдаагийн байгууллагынхан ч тухай бүрт нь илрүүлдэг байсан юм.
-Ер нь энэ талаар хийсэн судалгаа байдаг уу. Тодруулбал цахим ертөнц хэрэглэгчдийн талаар?
-Бий. Мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын хийсэн судалгаагаар 2000 онд 10 мянга хүрэхгүй интернет хэрэглэгчтэй байсан бол 2007 онд 100 мянга болсон. Харин 2013 оны эхний хагас жилийн байдлаар кабелийн утсаар интернет хэрэглэгч 800 мянга гарч, 350 гаруй мянган хүн WiFi хэрэглэдэг гэсэн судалгааг гаргасан. Үүнээс харахад манай улсын хүн амын талаас илүү хувь нь интернетийн байнгын хэрэглэгч болсон байна. Интернетийг олон хүн хэрэглэж байгааг ашиглан гэмт этгээдүүд бусдын мэдээллийг олж аван дарамталж ашиг хонжоо олох, иргэдийн итгэмтгий, хуулийн мэдлэг бага байдгыг далимдуулан хэрэг үйлдэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг гарах бас нэгэн шалтгаан нь насанд хүрээгүй хуүхдүүд цахим ертөнцөд таниж мэдэхгүй хунтэй харилцаж, хохирогч болж байгаа явдал. Манай улсын интернет хэрэглэгчдийн 60 орчим хувь нь 12-18 насныхан байна гэсэн судалгаа хүртэл бий.
-Ямар аргаар гэмт хэрэг үйлдэж байна вэ?
-Өнгөрсөн онд Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн бие бүрэлдэхүүн 26 гэмт хэргийг илрүүлэн, эзэн холбогдогчийг нь олж тогтоосон. Эдгээрийн 90 орчим хувь нь Шенгенийн зарим орон, Тайвань, Сингапур зэрэг улсын иргэн байсан. Хэдийгээр манай улсын иргэнийг хохироосон ч тухайн улсын хуулиар шийтгэх учраас манай иргэд хохироод үлддэг. Бид Интерполын шугамаар “Манай улсын иргэнийг хохироосон хүн танай нутаг дэвсгэрт байгаа тул энэ асуудлыг шийдэж, хохирлыг барагдуулах арга хэмжээ авч өгнө үү” гэсэн албан бичиг өгөхөд “Хэргийг шалгаж үзлээ. Энэ иргэнд өөрийн хуулийн дагуу хариуцлага тооцно” гэсэн хариу ирдэг. Тэгэхээр Монгол Улсын иргэн хохироод үлдэж байна л гэсэн үг.
Бүх улсын Үндсэн хуульд өөрийн иргэнийг өөр жад ял эдлүүлэх, шилжүүлэх, хүлээлгэн өгөхийг сориглоно гэсэн заалт бий. Энэ нь тухайн улс иргэнээ хамгаалж байгаа нэг хэлбэр. Харийн оронд гэмт сэрэг үйлдээд эх орондоо ирсэн иргэнийг гэмт хэрэг үйлдсэн улсад ял шийтгүүлэхээр хүлээлгэж өгөхгүй. Тиймээс иргэд ямар нэгэн хүнтэй харилцаж байгаа тохиолдолд тухайн хүнээ маш сайн судлах хэрэгтэй. Тэгээгүйгээсээ болж өөрийн нууц мэдээллээ өгөн хохирогч болж байна. Нууц мэдээллийг нь авсан хүн ‘Энэ данс руу 3000 доллар хийхгүй бол нууцыг чинь олон нийтэд тараана” гэж сүрдүүлэн мөнгө авдаг.
Ингэж хохирсон иргэн манай улсад цөөнгуй бий. Мөн бизнесийн санал тавьдаг. Иргэдтэй удаан хугацаанд харилцаж, итгэл үнэмшлийг нь олж авсны дараа “Би танд бэлэг явуулсан. Хүлээж аваарай” гэж хэлээд удалгүй өөр утаснаас залгаж Гаалийн байгууллагаас ярьж байна. Таны нэр дээр овор хэмжээ ихтэй зүйл ирлээ. Гаалийн татвар 5000 доллар энэ данс руу хийнэ үү” гэж хэлээд мөнгө авдаг. Энэ мэтчилэн маш олон аргаар иргэдийг хохироож байна. Он гарснаас хойш энэ төрлийн 16 хэрэг бүртгэгдэж, эзэн холбогдогчийг нь илрүүлсэн. Үүний 12 нь харилцаж байгаа хүнээ судлалгүй өөрийн зурган болон файлан мэдээллээ өгч дарамтлуулан 3000-5000 доллараар хохирсон байгаа юм.
-Энэ төрлийн гэмт хэргээс иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай байна. Манай улсын иргэд утасны дугаар, ажлын газар, гэр бүлийн байдал, регистер, дансны дугаараа интернетээр танилцсан хүндээ өгдөг нь хохирогч болох үндэс болж байна. Мөн насанд хүрээгүй хүүхэддээ тавих хараа хяналт маш чухал. Эцэг эхчүүд бага насны хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч аюулгүй байдлыг нь хангаж чаддаг бол чөлөөт цагаа өнгөруүлэх үед нь интернетийн ертөнцөд ямар ч хараа, хянатггүй хаядаг. Хүүхэд нь ямар мздээлэл тэндээс авч, ямар хүнтэй харилцаж байгаад анхаарал тавьдагтуй. Үүнээс болоод гэмт хэргийн халдлагад өртөх, хохирох, сэтгэл санааны дарамтад орох тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ интернетийн хэрэглээнд хяналт тавих шаардлагатай. Харилцаа холбооны зохицуулах газраас интернет түгээгч компаниудад 18 буюу насанд хүрэгчдэд зориулсан сайтуудыг сургууль, цэцэрлэг, албан байгууллагад нэвтрүулэхгуй байх шаардлага тавьсан. Мөн өрхийн хэрэглэгчийн орохгүй сайтуудыг хааж өгдөг үйлчилгээ үзүүж байгаа юм билээ. Энэ үйлчилгээг ашиглаад хэрэглэгчид интернетийнхээ хэрэглээнд хяналт тавих хэрэгтэй. Ингэснээр таны хүүхэд гэмт хэрэгт холбогдох, хохирох, сэтгэл санааны дарамтад орохоос сэрхийлэх боломжтой юм. Ер нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь дан ганц цагдаа, хүчний байгууллагын хийх ажил биш. Иргэд өөрийгөө гэмт хэрэгт холбогдохоос 70 хувь хамгаалж үлдсэн ажлыг цагдаа хүчний байгууллага хийдэг.
-Цагдаагийн байгууллагаас цахим гэмт хэрэгтэй тэмцэх ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Улсын хэмжээнд цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд анхаарал хандуулж ТЕГ-т Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газар байгуулан ажиллаж байна. Харин манайд хуучнаар Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах газар дээр цахим гэмт хэргийг мөрддөг, шалган илрүүлдэг тасаг нээн ажилуулж байна. Хамгийн сүүлд иргэдийн утас руу залгаад “Банкнаас ярьж байна. Таны регистрийн дугаар, овог нэрийг буруу шивсэн байна. Та овог нэр, регистрийн дугаараа өгнө үү” хэмээн эдийн засгийн залилан хийсэн хэргийг илрүүлэн, шалгаад гэмт хэрэгтнүүдийг өнгөрсөн сарын 28-нд саатуулсан. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Энэ байдлаар хохирсон иргэд байвал цагдаагийн байгууллагад хандах шаардлагатай. Мөн нууцалсан дугаараас залгаад таны мэдээлийг авахыг хүсвэл өгөх хэрэггүй. Хэрвээ өгөх шаардлагатай бол тухайн байгууллагын албан ёсны тусгай утсанд холбогдох эсвэл өөрийн биеэр аваачиж өгөх хэрэгтэй. Ингэснээр та цахим гэмт хэргийн хохирогч болохгүй байх бүрэн боломжтой.
-Иргэдийн утас руу залган залилан хийсэн гэмт этгээдүүдийг илрүүлсэн гэж байна. Энэ хүмүүс өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан уу. Хэдэн иргэнд хэчнээн төгрөгийн хохирол учруулсан байна вэ?
-Хэргийг шалгаад дөнгөж эхлэж байна. Одоогоор гэмт этгээдүүд бүлэглэж, таван иргэнд хохирол учруулсан нь илэрсэн. Энэ байдлаар хохирсон иргэд цагдаагийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй байна. Бидний олж мэдсэнээс илүү хохирогчийн талаар гэмт этгээдүүд мэдээлж байгаа учраас шалгалтын явцад хохирсон иргэд нэмэгдэх боломжтой. Мөрдөн байцаалт дууссаны дараа энэ талаарх мэдээллийг олон нийтэд өгнө.
Л.Одончимэг
Эх сурвалж: Өдрийн шуудан
URL: