Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоногийн 24 цагийг юунд, хэрхэн зарцуулдаг вэ?

1baec6a3e791f638original_zps86a7d4184933122312013-07-22-13-АНУ-ын “The Bureau of Labor Statistics”-ийн газраас гаргасан энэхүү мэдээллээр дамжуулан эрэгтэй эмэгтэй хүмүүс хоногийн 24 цагийг юунд, хэрхэн зарцуулдаг болохыг сонирхох боломжтой юм.

Өнгөрсөн хэдэн арван жилийн турш дэлхий дахин жендерийн эрх тэгш байдлын тухай хэдэнтээ авч хэлэлцсээр ирсэн ч эрчүүд ба эмэгтэйчүүдийн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх дадал харилцан адилгүй байсаар байгаа юм.“The Bureau of Labor Statistics”-аас гаргасан энэхүү графикийг 2012 онд хийсэн судалгаан дээр үндэслэсэн бөгөөд өнөөгийн бодит байдлаас нэг их хол зөрөөгүй гэдгийг онцолж байгаа аж.

Судалгаагаар Америк эмэгтэйчүүд гэрийн ажилдаа өдөр бүр 2 цагийг, харин эрчүүд цаг 15 минутыг зарцуулдаг бол гэр бүлийнхнийгээ халамжлахад эмэгтэйчүүд 40 мин, эсрэгээрээ эрчүүд 20 минутыг зориулдаг болохыг тогтоожээ. Эрчүүдийн ажилдаа зарцуулах цаг нь эмэгтэйчүүдийнхээс цаг 15 минут, харин амрах цаг нь 50 минутаар илүү байгааг дараах графикаас харж болох юм.


URL:

Сэтгэгдэл бичих