Спикер З.Энхболд “Фортуна” Н.Батбаярт “шанаа” өгөв
“Фортуна” Н.Батбаяр хэд хоногийн өмнө Хотын мээрийг орлогчийнх нь хамт өрөөндөө дуудаж “Чингис бондын хөрөнгөөр “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатарын замыг санхүүжүүлэхгүй” гэж хэлээд хоёр ч шанаа авсан талаар хэвлэлүүд бичсэн. “Фортуна” Н.Батбаяр сайдын дээрх үгэнд эмзэглэсэн Хотын мээр Э.Бат-Үүл “Ард түмний мөнгийг чам шиг нь мэддггүй юм, хэрэгтэй юманд нь зориул….” гээд шанаа өгсөн талаар эх сурвалжууд хэлж байв.
Харин өчигдөр болсон хаврын чуулганы нээлт дээр Э.Бат-Үүүлийг урьж оролцуулан “Гудамж” төслийн хүрээнд барих замуудын танилцуулгыг сонсчээ. Ингэснээр “Фортуна” сайд хүссэн хүсээгүй энэ жил “Гудамж” төслөөрөө Улаанбаатарын шинэ замуудыг санхүүжүүлэхээр болж байгаа юм. Мөн спикер З.Энхболд Мээр Э.Бат-Үүлийг дэмжихийн зэрэгцээ Н.Батбаярт давхар “шанаа” өгсөн хэрэг боллоо хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: