Г.Уянга: УИХ Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох ёстой

527-1361323098pictУИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулганы завсарлагаар та ямар ажил амжуулав?

-Намрын чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллалаа. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойрог 19 хороотой. Нэг хороонд нэг өдрийг зориулан, иргэд сонгогчидтойгоо уулзсан. Мөн жижиг дунд бизнес эрхлэгч болон хэсгийн ахлагч нартай уулзаж, санал бодлыг нь сонслоо. Энэ хугацаанд 1000 гаруй иргэнтэй уулзаж, 2000 гаруй өргөдөл гомдол хүлээж авлаа. Гэхдээ иргэдийн тавьж буй санал хүсэлтийг ганц УИХ-ын гишүүн шийдэх бололцоо муу. Иргэд төр засгаас гаргаж байгаа шийдвэрүуд, ялангуяа төгрөгийн ханшийн уналтад маш ихээр сэтгэл дундуур байгаа нь харагдсан. Энэ алдаа завхралыг яаж засах талаар удаан бодсоны эцэст шийдвэр гаргагчдын хүрч, харж чадахгүй байгаа тэр асуудлуудыг Чингисийн талбай дээр дэлгэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнээс зөв шийдвэр гарч, олон асуудлыг цэгцлэх байх гэж бодож байна. Амьдралд нь асуудал байгаа хүмүүсийг ирээсэй, амьдралаа таншщуулаасай гэж хүсч байна.

-Иргэд сонгогчид төгрөгийн ханшийн уналтад сэтгэл дундуур байна гэлээ. Эдийн засгийн хямралд хэн хариуцлага үүрэх ёстой вэ?

-Төгрөгийн ханш унасан нь иргэдийн амьдралд маш том нөлөө үзүүлж байна. Валютын ханшийн өсөлт тэтгэврийн нэмэгдлийг нэмэгдэл биш болгосон. Энэ нь нийгэмд бухимдлыг төрүүлж байна. Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор               Засгийн газарт хариуцлага тооцохоос гадна   УИХ-тай   ч   хариуцлага тооцох ёстой. Яагаад гэвэл Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлж чадаагүй. Монголбанк Засгийн газрын бус УИХ-ьн мэдлийн байгууллага. УИХ өөрөө энэ асуудалд анхаарлаа хандуулж, Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулах ёстой. Энэ байр суурийг миний бие бүлгийн хуралдаанд илэрхийлж байсан. Үүнийгээ үргэлжлүүлэн тавих болно.

 

-Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулаад эдийн засгийн хямралаас гарч чадах уу?

-Төгрөгийн ханшийн уналт хэнээс болон юунаас шалтгаалав гэдгийг сайн судлах хэрэгтэй. Мөнгөний бодлого дээр нэлээн том асуудал байна уу гэж хараад байгаа. Тухайлбал, ам.доллар Монголын амьдралд маш том байр суурь эзэлж байна. Ам.доллар төгрөгийн ханшийг үнэгүйдүүлэх процесс явагдлаа. Энэ бол Монголбанкнаас явуулж байгаа мөнгөний бодлоготой холбоотой. Өнөөдөр нэг ам.доллар хоёр “Чингис”-тэй тэнцэж байна. Энэ бол Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай хариуцлага тооцох хамгийн эхний асуудал. Одоо бол түүнтэй яаж сайжруулах вэ гэсэн асуудлыг ярих ёсгүй. Анх инфляцийг найман хувьд барина гэсэн амлалт өгч байсан. Гэтэл өнөөдөр 30 хувьд хүрээд байна. Иймд Н.Золжаргалтай хариуцлага тооцож, Монголбанкнийг хэн удирдаж, төгрөгийн ханшийг хэрхэн барих талаар яриа хэлэлцээр хийх ёстой.

-Засгийн газрын алдаатай бодлого, шийдвэрээс үүдэн эдийн засгийн хямрал боллоо гэж үзэх хүмүүс бий?

-Банкууд дээр маш том асуудал байгааг олж харж чадахгуй байна. Арилжааны банкууд өнөөдөр төгрөгийн бус ам.долларын зээл гаргаж байна. Энэ нь эргээд валютын ханшийг өсгөж, төгрөгийг үнэгүйдүүлж байна. Энэ асуудлыг Ерөнхий сайд болон Монголбанкны ерөнхийлөгчид тавина. Мөнгөний эргэлтийн сувган дээр байгаа Монголбанкинд л хамаг асуудал байгаа. Энэ зохицуулалтыг Монголбанк хийх ёстой. УИХ бүхнээс зайлсхийж, Засгийн газарт үүрүүлээд өнгөрчих тухай асуудал байхгүй.

-Та хямрал даамжирсны хариуцлагыг Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газраас биш УИХ ч үүрэх ёстой гэж үзэж байгаа хэрэг үү. Сайд нарт хариуцлага тооцох тухай ярих нь буруу юу?

-Засгийн газрын гишүүдтэй хариуцлага тооцож болно. Өмгөөлж хамгаалах шалтгаан байхгүй. Харин хариуцлага тооцоод дараагийн үр дүнг бодох хэрэгтэй. Засгийг хэн тэргүүлэх вэ, тэр нь юуг сайжруулж чадах вэ гэдгийг эргэцүүлбэл том үр дүн харагдахгүй байгаа. Хэрвээ Засгийн газрыг солих тухай асуудал хөндөх юм бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг хөндөх ёстой. Нэг хүнийг нөгөөгөөр, нэг намыг нөгөө намаар, нэг засгийг нөгөө засгаар солиод сайжрах итгэл найдвар, бололцоо тун бага. Багахан хэмжээнд явах байх. Гэхдээ буцаад энэ хананд тулаад зогсоно. Тэр хана хэрмийг л нураах асуудлыг илүү хүчтэй ярих ёстой. Энэ бол Засгийн газрын хэн нэгнийг өмгөөлж байгаа хэрэг биш. Гарцаагүй систем өөрөө нурсан. Энэ системийн эрэг шураг нь хэн байхаас үл хамааран нуран унаж байгааг харах хэрэгтэй гэдэг утгаар хэлж байна.

-Хаврын чуулганаар Засгайн газрын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлуулах хуулийн   төслийг   хэлэлцэнэ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хаших ёсгүй. Энэ байр сууринд 100 хувь байдаг хүмүүсийн нэг нь би. Бүгдээрээ УИХ-ын гишүүн гэдэг мандаттай орж ирсэн. Жагсаалтаар орж ирсэн ч бас адил. Өөрөөр хэлбэл, чи хууль тогтоо гэж өгсөн олон түмний эрх мэдлийг түүний доод шатанд ашиглаж байна гэдэг нь эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаатай адил зүйл. Гүйцэтгэх эрх мэдэл өгсөн байхад УИХ-ын гишүүн хийж болохгуй. Энэ бол дэндүү бүдүүлэг, хариуцлагагүй зүйл. Асуудлыг ямар тувшинд тавих вэ гэдгийг сайн анзаарах ёстой. Үүнийг засгийг бужиг-нуулах арга хэрэгсэл төдий болгох гэж байгаа нь дэмий. Үндсэн хуулийг хөндөх ямар нэгэн асуудал ярих юм бол бухэлд нь хөндөх ёстой. УИХ-ын гишүудийн “давхар дээл”-ийг тайлуулах төдийгөөр Үндсэн хуульд косметик засвар хийхийг зөвшөөрөхгүй.

 

-Энэхүү хуулийг баталлаа гэхэд МАН-ьн зүгээс баталсан өдрөөс хэрэгжих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Харин эрх баригч Ардчилсан нам 2016 оны долдугаар сарын 1-нээс гэсэн зөрүүтэй санал хэлж байгаа. Таны хувьд хэзээнээс хэрэгжих нь зов гэж бодож байна вэ?

-Хэрвээ баталсан бол хуулиа хэрэгжүүлэх ёстой. Хууль баталчихаад тэр хүртэл зөрчиж болно гэж болохгүй.

 

-Намрын чуулганы завсарлагааны хугацаанд Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах гэсэн бор шувуу чамгүй удаан ниссэн. Засагт хамтарч байгаа МҮАН-ын гишүушш хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Хэр зэрэг бодитойг нь мэдэхгүй. Бодитой асуудал орж ирвэл байр сууриа илэрхийлнэ. Бор шувуу бүхний араас нисээд байвал хэцүүднэ.

Б.ДАВААТОГТОХ

Эх сурвалж: Өдрийн шуудан

зиэ


URL:

Сэтгэгдэл бичих