Ц.Сандаг-Очир ял авлаа
Багануур дүүргийн МАН-ын хорооны дарга Ц.Сандаг-Очир дүүргийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа газрын албаны дарга асан Х.Хишигбадрахтай бүлэглэн албан тушаалаа урвуулан ашиглаж, газар олгосон хэргээр шалгагдсан. Түүнийг газрын тухай хууль, тогтоомжоор тогтоосон журмыг зөрчсөн үйлдлээрээ тэрбээр улсад онц их хэмжээний буюу 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж эх сурвалж мэдээлж байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны гуравдугаар шүүхээс Багануур дүүргийн МАН-ын дарга Ц.Сандаг-Очир нарт холбогдох хэргийг хэлэлцээд, түүнийг улс төрийн албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.720.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
undesten
URL: