“Алтан дорнод Монгол”-ын захирал Т.Ганболдыг Дарханд хорьжээ

altandornodmongolia_mongoliaДарханы  төмөрлөгийн үйлдвэрийн дарга асан Т.Ганболдыг саатуулсан мэдээлж байсан. Тэгвэл энэ хэргийн эргэн тойронд янз бүрийн мэдээлэл гарч буй бөгөөд зарим нь түүнийг баривчлаагүй, цагдан хориогүй хэмээж байхад нөгөө хэсэг нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэж байгаа юм.

 Иймээс туүнийг хаана хорьсон талаар ШШГЕГ-т ажилладаг нөлөө бүхий нэгнээс өчигдөр тодрууллаа. Түүний өгүүлснээр ТГанболдыг Дарханд хорьсон бөгөөд хэргийг харьяаллын дагуу шалгаж байгаа учраас Дарханд саатуулсан гэдгийг онцолсон. Мөн түүнийг шалгах явцад цагдан хорих зайлшгүй шаардлага гарсан гэдгийг хэлсэн. Тодруулбал, ТГанбод Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа олон хэрэгт нэр холбогдсон бөгөөд албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн ах дүү хамаатан садандаа хүнд машин механизмын зэрэг хэд хэдэн тендерийг өгсөн. Түүний дотор “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т үйлдвэрлэж буй ган бөмбөлгийг “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудтай гэрээ хийн шууд нийлүүлэх боломж байсаар атал өөрийн үеэл дуүгийн нэр дээр байдаг “Стандарт металс лимитед” компанид энэ эрхийг дангаар нь олгож дундаас -нь их хэмжээний мөнгө завшдаг байсан гэх мэт хэд хэдэн хэрэгт шалгуулж байсан юм. Тэгвэл түүнтэй холбоотой бас нэг дуулиан нь тэрбээр 2009 онд тус үйлдвэрийн даргаар    ажиллаж    байхдаа

АНУ-ын “HSBC” банкнаас 10 сая ам.доллар авсан гэх мэдээлэл. Энэ хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шалгаж эхэлсэн бөгөөд Т.Ганболдоос гадна тус үйлдвэрийн дэд захирлаар нь ажиллаж байсан Р.Уламбадрах, “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарт нарт ч мөн эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа. Түүнчлэн энэ хэргийн эргэн тойронд бий болоод буй зарим үйл явдлаас сийрүүлбэл манай эрх мэдэлтнүүд АНУ-ын банктай хийсэн гэрээндээ манай тал 40 мянган тонн ган бөмбөлгийг нэг тонныг нь 795 мянган төгрөгөөр үнэлж өгөхөөр заасан байжээ. Гэтэл 40 мянган тонн ган бөмбөлөг гэдэг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэг жил ажиллаж хийх бүтээгдэхүүн аж. Хамгийн ноцтой нь тухайн үед буюу 2009 онд хаягдал төмөр байхгүй гэдэг шалтгаанаар тус үйлдвэр ажиллаагүй бөгөөд мөнгөө шилжүүлсэн гэх “Н8ВС” банкньгхан ирж гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж байсан аж.

Гэвч тус банкны шилжүүлсэн 10 сая ам.доллар “Дарханы  төмөрлөгийн үйлдвэр”-ийн дансанд орсон нэртэй ч тэр дороо “Жаст” групп рүү шилжсэн байдаг гэнэ. Иймээс дээрх мөнгийг нэр дурдагдсан эрхмүүд хуваан авсан байх магадлал өндөр бөгөөд үүнээс болж манай улсын Засгийн газар Олон улсын Арбитрын шүухэд дуудагдахгүй гэх баталгаа үгүй гэнэ. Харин энэ талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугараас тодруулах гэсэн ч мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.

 

Л.Гэгээ

Эх сурвалж: Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих