Ц.Мөнхбаярт багшилсан УИХ-ын дарга юу бодож суугаа бол
“Эх орныхоо төлөө цогтой тэмцэгч, амь биеэ хайрлан газар шороогоо хамгаална” гэх уриатай үндэсний дээл хувцсаараа гангарсан хэсэг бүлэг хүмүүс хэвлэлийн бага хурал зарлан, олонд танигдаж байан цаг саяхан.Тэд бол “Онги гол” хөдөлгөөнийхөн байлаа. Тэргүүн нь Дундговь аймгийнСайхан-Овоо сумын харьяат, тусгай дунд боловсролтой Ц.Мөнхбаяр.
Монгол хүний гүндүүгүй, зоримог зангаа гээгээгүй, жинхэнэ газар шорооныхоо төлөө тэмцэгч хэмээн түүнийг цоллож, нийгэм ч тэр хэрээр нь хүрээлэн, хүлээж авсан.Болохгүй, бүтэхгүй бүхний өмнө зогсч байсан Ц.Мөнхбаяр түүний нөхдпийн өдүүлсэн хамгийн сүүлийн хэрэг бол Төрийн ордныг буу агсаж гороолсон үйлдэл. Гэхдээ ганцаараа биш. Хамтран зүтгэгч нарынхаа хамт. Хариуд нь 22 жил төрийн хамгаалалтад байх шийтгэл хүртсэн.
Тэдний гаргасан үйлдлийг нийгэм янз бүрээр хүлээж авдаг. Нэг хэсэг нь эх орон, газар шороо, ард түмэн минь хэмээн цээжээ дэлдэж, самсаагаа шархируулж тэмцсэн Ц.Мөнхбаяр нарын тэмцлийн цаана нуугдсан том эрх ашиг нь шуудхан хэлэхэд асар их хэмжээний мөнгө л байжээ гэсэн дүр зураг бий. Энгийн жишээ дурьдахад үнэхээр тэд эх орон, ард гүмэндээ хайртай байсан бол нийслэлийн олны хөлийн газар 20 гаруй тэсрэх бөмбөг тавих байсан гэж үү. Нөгөө талаас түүнд ногдуулсан ялын зүйлчлэлийг хуулийн салбар, гадны хуульчид янз бүрээр тайлбарласан байдаг. Ц.Мөнхбаяр ба түүний нөхөд “урт нэртэй хууль”д өөрчлөлт оруулах асуудлаар эсэргүүцэл илэрхийлж Засгийн газрын орчимд буун дуу гарган, олон нийтийг айдаст авахуулсан.
“Зөв”, “буруу” гэж маргалдах нотолгоонь дундуур хавчуурга болон бичиж байгаа үгсийг унших дор “монголчууд бидэн чинь ийм өчүүхэн сэтгэдэг бил үү” гэх хар дагалдана.Нөгөө талаасаа энэ олон жил улс, олон нийтийн баялгийг хувьдаа завшиж хууль бусаар баяжиж, элдэв муу зүйлийг үйлдэж байсан хүмүүст хуулийн талаас хандаж байсан хандлагатай харьцуулах юм бол “Төр төмөр нүүрээ” ээ харуулж байгаа мэт.
Тэднийг буруутгасан “зандачлах” гэдэг заалт нь. 2008 оны долоодугаар сарьш 1-нд болж байсан “түүхт” үйл явдалтай харьцуулахад учруулсан хор хохирол, нийгэмд тохсон айдас түгшүүрийн хэмжээгээрээ бас л өөр. Барьцах юм зөндөө л байна.Долоодугаар сарын 1-ний үйл явдал, саяын тэдний үйлдсэн үйлдэл бүхний цаана Монголын төр болон хууль баригч эрхмүүдийн шударга бус шийдвэр, шударга бус үйл ажиллагаанд дүйргүйцэж байгаа олон нийтийн бухимдал илэрч байгаа. Хүн болгоны дотор сэтгэлд “хуваарилалт нь шог байна аа” гэсэн этгээд бодол эргэлдэж буй. Нөгөөтэйгүүр, хэний ч танихгүй Ц.Мөнхбаярыг нийгэмтэй танилцуулсан хүн бол УИХ-ын дарга З.Энхболд.
Өөрөөр хэлбэл, З.Энхболдын шавь Ц.Мөнхбаяр. Бүх зүйл тэгээс эхлэж байх үед “А” үсгийн багшаар ажилласан З.Энхболд Ц.Мөнхбаярыг Монгол Улсын нэрийн өмнөөсийг уншуулж байхад усанд хаясан чулуу мэт дуугүй сууна вэ.Цагтаа З.Энхболд нөхдийн хамт урт нэртэй хуулийг төслийг дэмжиж, Ц.Мөнхбаяр болон түүний дэмжигчдийг хурцалсан. Гэвч өнөөдөр урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах дээрээ тулчихлаа.Ямартай ч галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны гишүүдийн давж заалдах шатны шүүх хурал Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд болж, хэргийг хянан хэлэлцлээ.
Хяналтын шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоо, Г.Болдбаатарт зургаан жил 11 сар, Д.Төмөрбаатарт 10, Ж.Ганболдод нэг, С.Дашцэрэнд хоёр жилийн хорих ял оноолоо.Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Энэ шийдвэрийн тухай “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн ерөнхий зохицуулагч Я.Цэрэнхандаас тодрууллаа. Тэрбээр “Эдгээр хүний хорих ялын хэмжээг бууруулсан нь сайшаалтай байна. Гэвч эх орон, байгаль орчныхоо төлөө шударгаартэмцсэн хүмүүст яагаад ял өгөх ёстой юм бэ. Бидний хийсэн үйлдлийн зорилго нь анхнаасаа хэн нэгнийг заналхийлсэн байгаагүй гэдэг нь тодорхой” гэсэн юм.Анхан шатны шүүхээс Ц.Мөнхбаяр нарыг Эрүүгийн хуулийн 177.2 буюу зохион байгуулалттайгаар бүлэглэн бусдад хор уршиг учруулсан, 149.3 буюу зохион байгуулалттай бүлэг онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн, 185.1.2 буюу галт зэвсэг байлдааны хэрэгсэл хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр ял оноосон. Тодруулбал, “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 22 жилийн хорих ял ногдуулсан байсан юм.
М.Ариунтуул
Эх сурвалж: Улс төрийн тойм
URL: