Онигоо

9d85fc7ba2b1Нэгэн мотоцикльтэй эр хар хурдаараа давхиж явтал өмнөөс нь нэг хэрээ нисээд ирэв. Эр тормоз дарсан боловч амжсангүй, хэрээ малгайг нь мөргөн газар унав… Эр, хөөрхий шувууг өрөвдөн гэртээ авчран торонд хийж дотор нь ус талх тавив.
Өглөө нь хэрээ ухаан орон сэргэв. Тэрээр торон дотор байх бөгөөд өмнө нь тавагтай ус, хэрчим талх байхыг хараад “-Ээ бурхан минь, би өчигдөр мотоцикльтэй хүн мөргөөд алчихжээ” хэмээн бодлоо.

——————————

Эмэгтэйчүүдийн эмч дээр нэгэн бүсгүй ирэв.
-Эмч ээ, би нөхөрт гараад хоёр жил болж байна…хүүхэдтэй болдоггүй…
-Та тэр өрөө рүү ороод хувцсаа тайлаад орон дээр гараад хэвт.
-Эмч ээ… би уг нь нөхрөөсөө л хүүхэдтэй болмоор байх юм…

————————–

Гурван эр модон дотор пиво ууж байна. Хоёр нь мод руу босоогоороо, нэг нь суугаагаараа шээгээд байв. Нөгөө хоёр нь асууна:
-Чи яагаад сууж шээгээд байгаа юм?
-Өчигдөр энэ муу эрхтнээс болж нэг хүүхнийг яаж ч чадалгүй явуулчихсан… тэгээд өнөөдөр тэрийг нь бодохоос, барихаас дургүй хүрээд байна!

———————

Их хурлын гишүүд хуралдааны завсарлагаар зурагтын олон улсын мэдээ үзэж байна. BBC-ийн нэвтрүүлэгч:
“-Yesterday 3 brazilian soldiers were killed” (Өчигдөр З бразил цэрэг алагдсан байна. Орч.)
Америкт хэдэн жил сурсан гэх нэгэн гишүүн, “-0 my god!!!” хэмээн хашгирч толгойгоо барьснаа, бусдаасаа, бразиллион гэдэг чинь хэдэн сая гэсэн үг билээ, хэмээн асуулаа…

—————————-

Гахай иддэггүй, эмэгтэй хүнтэй унтдаггүй хоёр шашны хоёр лам вагонд хамт явж байна. Баахан “буу халсны” эцэст “хүүхэнтэй унтдаггүй нь” “гахай иддэггүйгээсээ” асуув:
-Чи гахай үзсэн үү?
-Ээ бүү үзэгд, хүнд хэлэх юм биш, үзэлгүй яахав дээ… Харин чи хүүхэнтэй унтаж үзсэн үү?
-Ээ бурхан минь, чихээ таглаарай, үзэлгүй яахав…
-Гахайнаас хамаагүй гоё гэж үнэн үү???

Хувилбар:
Гахай иддэггүй, эмэгтэй хүнтэй унтдаггүй хоёр шашны хоёр лам вагонд хамт явж байна. Баахан “буу халсны” эцэст “хүүхэнтэй унтдаггүй нь” “гахай иддэггүйгээсээ” асуув:
-Чи гахайн мах идэж үзсэн үү?
-Ээ бүү үзэгд, хүнд хэлэх юм биш, үзэлгүй яахав дээ… Харин чи хүүхэнтэй унтаж үзсэн үү?
-Ээ бурхан минь, чихээ таглаарай, үзэлгүй яахав…
-Гахайн махнаас хамаагүй гоё гэж үнэн үү???

Р.Слава

www.fact.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих