“САЙНЦАГААН -90 ЖИЛ”
Нинжин сэтгэл, ариун мөртэй, нэр нь хүртэл Сайнцагаан хэмээгдэх сум үүссэний 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож
байна. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу гэгдэж байсан одоогийн Дундговь аймгийн Сайнцагаан сум нь 1999 онд УИХ-ын 18 дугаар тогтоолоор зэрэгцээ орших Мандалговь хоттой нийлж аймгийн төв болсон түүхтэй. Эдүгээ хөдөө хотыг хослуулсан амьдралын өвөрмөц хэвшил, зан заншил, хөгжил дэвшилийн амьд өв болон хөгжиж байгаа Сайнцагаан сумын түүхт ойг угтсан урлаг соёлын арга хэмжээ нийслэл хотноо айлслаа.
Дуу хуурийн өлгий Дундговьчуудын соёлын сор болсон бүтээлүүдээр үзэгч түмнээ баясгаж нутгийн ахан дүүсээ нэгэн дээвэр доор цуулан бүжиж элгэн саднаараа золгон тухлах боломжыг олгож байгаа 90 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт энэ сарын 12-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд болох юм байна. Төв Халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчдийн урлагын тоглолтонд морилон саатаж ус нутгаараа бахархахыг эрхэм та бүхнээс хүсч байна..
САЙНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
URL: