Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа
2013-2014 оны өвөл ихэнх нутгаар цас бага орсон, түүнчлэн ойрын өдрүүдэд өдөртөө нилээд дулаарч, хуурайшилт ихтэй байгаа нь ой, хээрийн түймэр гарах гол шалтгаан болж байна. Түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч байгаа учраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Хаврын хуурайшилтын улирал эхэлж, цаг агаар дулаарч байгаа энэ үед улсын хэмжээнд 2014 он гарсаар нийт 34 удаагийн ой, хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 720 га ой, 98 мянган га хээр, нийт 99 мянган га талбай, нэг айлын гэр, өвөлжөө шатсан байна.
Ийнхүү хуурайшилтын улиралд иргэн та түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас анхааруулж байна.
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: