З.Баянсэлэнгийг ”Шудрага ёс” эвслийн бүлгийн дэд даргаар томилжээ

2p6dmha4

    Өчигдөр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шудрага ёс” эвслийн бүлэг хуралдаж бүлгийн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэжээ. Тус бүлгийн дэд дарга, Сангийн сайд Ч.Улаан ажлын ачаалалаас үүдэлтэйгээр бүлгийн дэд даргын албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтийг тавьсан байна. Түүний хүсэлтийг бүлгийн хурлаар хэлэлцээд дэд даргаас нь чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг томилжээ.


URL:

Сэтгэгдэл бичих