ГССҮТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг дахин зарлалаа
ЭМЯ-ны харьяа ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарласан байна. Учир нь ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалт өнгөрсөн гуравдугаар сард болж, Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван сонгогдсон ч тэрбээр албан тушаалаасаа татгалазх хүсэлтээ салбарын сайддаа өгсөн юм.
Тэрбээр шийдвэр гаргах болсон шалтгаанаа хувийн амьдралтайгаа холбон тайлбарлажээ. Тиймээс ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалтыг дахин явуулах нь.
Энэ удаад өмнөх шалгуурууд дээр удирдах албан тушаалыг 15-аас дээш жил хашсан байх үзүүлэлт нэмэгджээ. Шалгаруулалт явуулах байр, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамаарч жич зарлах юм байна.
Шалгаруулалтад орох иргэний баримт материалыг ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон сонгон шалгаруулах комисс энэ сарын 21-ний өдрийг хүртэл хүлээн авах аж. Сонгон шалгаруулалтын хариу гартал тус эмнэлгийг Насанд хүрэгчдийн тасгийн эрхлэгч Ө.Өлзийбаатар эмч ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчийн албыг хавсран хашихаар болжээ.
А.Зул
Eagle.mn
URL: