Увсын хоёрын улстөрийн карерь дуусчээ

86dbd5d218f2ab66big“Увсын хоёр” гэгдэх хэрэг өнөөдөр хэвлэлnйн хуудаснаа шинэ, шинэ нотлох баримттай, шинэ зүйл заалт нэмэгдэн бичигдсээр. Хууль шүүхийн шатанд ч тэдний хэргийг шалгаж байгаа, өмгөөлөгч байхгүй зэрэг шалтгаанаар үргэлжилсээр хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн. “Би эргээд ирнэ. Өнөөдөр намайг гүтгэж болно. Гэхдээ үнэн ялдаг юм” гэж хэлээд гишүүнээсээ татгалзаад явах бодол өнөөдөр тэр хоёрт алга. Тийм эр зориг ч алга гэдгээ харуулж залхсан гэж удаа дараа зарласан атлаа сандал, ширээтэйгээ зууралдсаар байна. Өчигдөрхөн гэхэд л чуулганы хуралдаанд малийтал суучихаад эдиин засаг, иргэдийн амьдрал яриад явж байна билээ. Гэтэл тэдний энэ хууль бус үйлдлээс болж 76 иргэн Монгол Улсын харьяатаас татгалзахад хүрээд байгаа юм.

Эдгээр гишүүдийн хэрэг бүтэн хоёр жил шахуу хэвлэлийн хуудсаар цацагдаж байгаа учраас хэн бүхэн залхачихаж. Уулзсан хүн байтугай харсан үзсэн хүн бүр нь мөнгө тараасан хэмээн адлаж байхад, ингэж хэл амны бай болж энэ суудлаасаа салж чадахгуй байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Б.Чойжилсүрэнг гэхэд л УИХ-ын чуулганы танхимд төдийлөн үг хэлдэггүй “горил” имиж зүүсэн ч сонгогчдыг “хахуульдаж” парламентад хоёронтоо суусан болоод ч тэр үү түүнийг мөнгө тараасан гэдгээр нь танихгүй мэдэхгүй хүн ч үгүй болжээ. Түүний 2008 оны сонгуулиар 10 мянган төгрөг тараасан видео бичлэг нь өдий хэр цахим хуудаснаа байдаг боловч тухайн үед мөнгө тараавал хэрхэн шийдвэрлэх хууль эрх зүйн орчин байгаагүй. Тийм ч болохоор тэгэсхийгээд л Б.Чойжилсүрэн буруугүйд тооцогдон УИХ-ын гишүүнээрээ үлдэж байсан талаар иргэд нь одоо хүртэл санадаг гэдгээ ярьж байна.

Харин эрхэм гишүүний энэ үйлдэл монголын төрд нэг том сануулга өгснөөрөө давуу талтай байсан. Учир нь сонгуулийн хуулиа улам чанаржуулж, Б.Чойжилсүрэн мэтийн нөхдүүдэд боломж олгохгүй хясах үүднээс УИХ- ын сонгуулийн тухай шинэ хуулийн 35.18.1-д “Сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа толбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгохыг хориглоно” гэж заалт оруулсан түүхтэй.

Энэ заалтыг зөрчвөл түр үнэмлэхийг нь хураана, СЕХ шийдвэр гаргаж гишүүнээс нь эгүүлэн татна гэдэг ч өнөөдөр хуулийн цоорхой юм уу, эсвэл иргэдийн бухимдаад байгаа шиг мөнгөөр худалдаж авсан уу, өнөө хүртэл суудлаасаа буусангүй. Энэ хуулийн заалт ч биелэлээ олсонгүй нь харамсалтай. 2008 онд тараасан 10 мянга нь нэмэгдэж 100 мянга болон дахин сонгогдсон ч өөрийнх нь ач буянаар гарсан хууль нь түүнд үйлчилгээ үзүүлсэнгүй. Нэг ёсондоо хууль үйлчилдэггүй, хэдэн төгрөгөөр амаа таглуулсан Увсын ард түмэн хэн ч биш гэж үзсээр хоёр жилийг үдсэн учраас Увс аймгийн иргэд бухимдаж АН, УИХ, СЕХ-нд хандаж сүүлдээ иргэн байхаа болино хэмээн тунирхаж байна.

Аргаа барсандаа тэд тэргуүнээ шийдээд өгчих болов уу хэмээн найдаж өргөдөл бичжээ.Тэдний энэ хэрэг одоо шийдэгдэх цаг нь болсон. Туслах нь ял авчихаад байхад гишүүд нь буруугүй үлдэнэ гэж юу байхав. Мөнгөний өмнө ямар ч шүүх, хууль хүчгүйддэг аж. Хуулийг гууль болгосон энэ хоёр эрхэм өнөөдөр энэ суудалдаа тэсч үлдлээ ч энэ дөрвөн жилээр тэдний улс төрийн амьдрал, карерь нь дуусгавар болж байна гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Төрсөн, өссөн нутгийнхаа ард түмний итгэлийг мөнгөөр худалдаж, төрийн хуулийг уландаа гишгэсэн тэднийг дахин сонгох тэнэг ард түмэн байхгүй билээ.

МОНГОЛЫН МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих