Өөрийгөө хянаж сураагүй эрчүүд эмэгтэйгээ хангаж чадалгүй түргэн дур тавьдаг

reasons-sexЗарим эрчүүд өөрийгөө хянаж чаддаггүйгээс хурьцлын үед хугацаанаас өмнө, тэр буу хэл хамтрагч бүсгүйгээ хангаж чадалгүй түрүүлээд дур тавьчихдаг муу зуршилтай байдаг.

Эрчүүд ийм байдлаас гарахын тулд өөрийн мэдрэмжээ хянаж сурах ёстой. Эр хүний сэрэл нь хөдөлж улмаар дээд цэгтээ хүрч, дур тавих дөхөж буйгаа бүсэлхий хавьдаа байдаг онцгой мэдрэхүйн ачаар мэдэрч таашаал авдаг.

Өөрийгөө хянаж сурсан эр хүн энэ үед хурьцлаа тур зогсоон дур тавихаа азнах хэрэгтэй. Ингэснийхээ дараа нь хурьцлаа дахин үргэлжлүүлж болно. Ийм байдлаар хуьцаж чадвал хамтрагч бүсгүйтэйгээ зэрэг дур тавих хүртлээ хурьцлаа үргэлжлүүлэх боломжтой болно.

Энэ аргын нэг хэцүү тал нь маш их тэвчээр, дадал туршлага шаардагддаг арга юм. Ер нь ямар ч эр хун бэлгийн дур хүсэл оргилж, сэрэл өдөөгдсөн хөөрлийн үедээ өөрийнхөө мэдрэмжээ ашиглаж жолоодож сурах хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих