Х.Энхбаатар: Одоогоор манай улсын далбааг ашиглах бүртгэлтэй 450 онгоц байгаа

32_3c6e0ebb796644464407315a6c7ad8c0ca002d56Зам тээврийн яамны Далайн захиргааны газрын дарга Х.Энхбаатараас тодрууллаа.
-Өмнөд Солонгост  манай улсын  далбаатай усан онгоц живсэн мэдээлэл гарсан. Энэ талаар?
-Гранд фичир нэртэй  Хонгконгийн эзэмшилд байдаг усан онгоц энэ сарын 3-4 шилжих шөнө Өмнөд Солонгосоос  БНХАУ- руу  4300 тонн төмрийн хүдэр тээвэрлэж явах замдаа осолдсон. Энэхүү онгоц нь 16 гишүүнтэй байсан. Үүнээс гурван гишүүнийг нь  аварч хоёр гишүүний цогцсыг олсон. Харин  бусад гишүүдийг эрэн хайх ажиллагаа хийгдэж байгаа гэсэн мэдээлэл бидэнд байна.
-Далбааны хувьд?
- Хонгконгийн эзэмшилтэй. Монголын  далбаа бүртгэгдсэн онгоц байгаа. Манай улс өөрийн гэсэн хүлэг онгоц байхгүй байгаа. Одоо бол зөвхөн бүртгэл хийж байгаа. Бүртгэлтэй учраас онгоцонд далбаа тавина.
-Манай улс төрийн далбааг гадаад усан онгоцнуудад ашиглуулж эхэлсэн вэ?  
-1948 оны Олон улсын далайн байгууллагын  конвенцид Монгол Улс 1996 онд нэгдэн орсон байдаг. Далай дээр хэн дуртай өөрийнхөө онгоцыг бариад яваад байхгүй. Энэ эрх олон улсаас зохицуулсан гэрээ дүрмийг мөрдөж ажиллаж байгаа гишүүн орнууд хамаардаг. Монгол Улс Олон улсын далайн байгууллагын  конвенцид анх нэгдэн орсноос хойш өнөөдрийг хүртэл 24 конвенцид нэгдэн ороод байгаа нь Монгол Улсын далбаатай онгоц их далайд аялах боломж болон хууль эрх зүйн нөхцөлийг бүрдүүлдэг юм. Далайд аялах нөхцөл боломж нь олон улсын  гэрээ конвенцийн дагуу бүрдэхээс гадна мөн   Монгол Улс соёрхон баталсан хуулийн дүрмийн дагуу явагддаг.
-Өөрийн  далбаатай хөлөг онгоц аялуулснаар манай улсад  ямар боломжууд нээгдэж  байна вэ?
-Далайн захиргаа гэдэг байгууллага 2003 онд байгууллагадсан. Үүнээс  хойш Монгол Улс олон улсын  гэрээ конвенцийг дагаж мөрдөхөөс гадна олон улсын далайн бүртгэлийн байгууллагад бүртгэлийг хийж байгаа. Мөн  далайн тээвэр хийхээс гадна олборлолт хийх ерөнхий эрх зүйн үндэслэлүүд нээгдэж эхэлсэн юм.
 -Манай далбаан дор хөлөг онгоцоо явуулж байгаа улсууд ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ. Төлбөр мөнгө төлдөг үү?
-Гадаадын их далай нээлттэй. Бүх орнууд өөрийн гэсэн онгоцтой байгаа. Аль нэг орон Монголын далбаа дор явья гэж хүсэлтээ гаргавал бид судлаж үзээд зөвшөөрлийг өгдөг. Харин хөлөг онгоц ашиглаж байгаа хүмүүс өөрсдөө бүх зүйлээ хариуцна. Их далайд албан ёсны дугаартайгаа өөрийн орны нэр дээр явдаг юм. Төлбөр мөнгөний тухайд далбааг ашиглах хугацаа болон  ачаа зөөх давтамжаас хамаарч  өөр өөр байдаг юм.
-Саяны осол дээр манай улсаас ямар хариуцлага хүлээхгүй юм байна. Тийм үү?
-Ямар ч хариуцлага яригдахгүй. Учир нь хөлөг онгоцны эзэн нь өөрөө  бүх аюулгүй байдлыг хангадаг. Энэ нь  дээр ярьсан 24 конвенцээрээ зохицуулагдаж явагдаг юм
-Манай далбаа ашиглаж байгаа хичнээн онгоц байна вэ?
- 2003 оноос 2700 гаруй онгоц бүртгэгдсэн. Одоогоор манай улсын далбааг ашиглах  бүртгэлтэй 450 онгоц байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих