Монгол Улсын Ерөнхийлөгч хөрөнгө орлогын мэдүүлэг
ОХУ-ын Ерөнхийлөгчийн вэб сайтад байршуулснаар бол Ерөнхийлөгч Д.Медведев дөрвөн сая 139 мян рублийн цалинтай, 367,8 ам.метр талбай бүхий орон сууцыг эхнэрийнхээ хамтаар эзэмшдэг, Оросын банкуудад нийт хоёр сая 818 мян рублийн хадгаламжтай, 4700 ам.метр талбай бүхий түрээсийн эдлэн газартай юм байна. Түүний эхнэр Елена нь 135 мян 144 рублийн хадгаламжтай, хоёр машины зогсоол бүхий гражтай, 1999 онд үйлдвэрлэсэн “Фольксваген гольф” маркийн суудлын тэрэгтэй гэж мэдүүлжээ.
Тэгвэл Монгол улсын төрийн тэргүүн хэр бэл бинчинтэйг сонирхож үзлээ. Тэрээр энэхүү хөрөнгө орлогын мэдүүлгийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээсээ өмнөхөн Авилгалтай тэмцэх газарт гаргаж өгчээ. Харин түүний энэ хөрөнгө Ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан жил гаруй хугацаанд хэр зузаарсныг 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээс харах боломжтой болох юм. Үүнээс гадна Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сард 1 сая 95 мянга 720 төгрөгний цалин авдаг аж.
Ц.ЭЛБЭГДОРЖ-ийн хөрөнгө орлого | 2008 он / мян. төгрөг / | 2007 он /мян. төг/ | 2006 он /мян. төг/ | |
Өөрийн орлого | 66.610.0 | Авлигатай тэмцэх газар 2006 оноос төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүр авч олон нийтэд мэдээлдэг болсон. Ц.Элбэгдорж үүнээс өмнө Ерөнхий сайдаас огцорсон бөгөөд тэрээр 2006, 2007 онд АН-ын даргаар ажиллаж байв. Дараа нь УИХ-д сонгогдсоноор Ц.Элбэгдорж анх удаа 2008 онд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгчээ. | ||
Гэр бүлийн орлого | 1.500.0 | |||
Орон сууцны тоо, үнэлгээ | 1,үнэлгээ нь 231.376.0 | |||
Хөрөнгө оруулалтын хувь эзэмшил | Муштааг ХХК 90, Асу ХХК 10, Женко тур бюро, Анх-Эрдэнэ ХХК 60, Э.Либерти ХХК100, Либерти дээд сургуулийн 70 хувь | |||
Мал | Адуу 60, хонь 50, ямаа 50, үхэр 20, нийт 26 сая төгрөгөөр үнэлсэн | |||
Машин | Мерседес бенз-320-1, Лексус-470-1, нийт үнэлгээ нь 98.334.8 |
URL: