“Онцгүй” үнэлгээ аваад байгаа цагдаагийн шинэ хувцсыг Х.Тэмүүжин сайд ийн “рекламдав”
“Адуучин” тодотгол аваад байгаа цагдаа нарын шинэ дүрэмт хувцас тийм ч сайн үнэлгээ авсангүй. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжилгүй Турк улсруу оёдол зардлын мөнгө гэж хөөрхөн хэдэн юм цааш нь харуулсан Х.Тэмүүжин сайдын санаачлага олонд сайшаагдсангүй. Малгай, цамцнаас нь эхлээд “онцгүй” гэж шүүмжлэгдсэн цагдаагийн алба хаагчдын шинэ дүрэмт хувцасны тухайд тэгвэл салбарын сайд нь “Цагдаагийн хувцсыг шүүмжилж байгаа хүмүүст шинэ, хуучин хувцсыг нь өмсгөөд 4 цаг үүрэг гүйцэтгүүлээд үзэхэд шалтгааныг нь ойлгох байх даа” хэмээн тайлбарлажээ.
URL: