МАН-ын бүлэгт мэдээлэл хийх хүсэлт тавьсан ч хариу ирээгүй гэв
Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ дахь МАН-ын бүлэгт мэдээлэл хийх хүсэлт тавьсан ч хариу ирүүлээгүй гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
УИХ-ын хаврын өчигдөр нээлтээ хийсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ дахь АН болон “Шударга ёс” эвслийн бүлэгт улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон бусад асуудлаар мэдээлэл хийсэн юм. Харин МАН-ын бүлэгт мэдээлэл хийх хүсэлт тавьсан боловч одоогоор хариу ирүүлээгүй байна.
URL: