Тэрэлж болон хойд хэсгийн зуслангуудаар хачиг их байна

Хачиг их байгааг хотын ойролцоох амралтын газрууд болох Тэрэлж болон хойд хэсгийн зуслангуудаар зорчсон иргэд ярьж байна. Сүүлийн жилүүдэд хачгаар дамжих халдварт өвчний тохиолдол ихсэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж буй юм.2013 онд гэхэд л Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ аймгийн 60 сум, Улаанбаатар хотын долоон дүүрэгт хачигаар дамжих халдварт өвчний 146 хүний сэжигтэй дуудлагыг хүлээн авч, хариу арга хэмжээг зохион байгуулж ажиллажээ.Сэжигтэй тохиолдлын 35.6 хувь буюу 52 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, хачигт энцефалитаар өвдсөн гурван тохиолдол нас барсан байна.

Иймд ой мод ихтэй бүс нутагт ажиллах, дадлагаар явах оюутан залуус, амрах, аялах зугаалгаар явах, уул уурхай, газар тариалан эрхлэгч байгууллага, ноос ноолууртай харьцдаг хүмүүс вакцинжуулалтанд хамрагдах нь зүйтэй гэдгийг зөвлөе. 2014 оны гуравдугаар сараас эхлэн хачигт энцефалитын эсрэг  вакцинжуулалт зохион байгуулагдаж эхэлсэн тул та бүхэн ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанд хандаарай.


URL:

Сэтгэгдэл бичих