“Гал үндэстэн” холбооны ар гэрийнхэн өнөөдөр суулт зарлана
Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд болно.өнөөдрийн шүүх хуралд шүүгчдэгчдийн өмгөөлөгчид л оролцох юм байна.
Төрийн тусгай хамгаалалттай газарт буудсан, тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийг сүрдүүлсэн, мөн иргэдийн амгалан тайван байдалд заналхийлсэн хэрэгт буруутгаж, тэднийг шүүхээс, 21.6 жилийн хорих ял оноосон.
Харин Ц.Мөнхбаяр нарын ар гэрийнхэн дээрх ялыг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж өнөөдөр шүүх хурал болж байна. Түүнчлэн “Гал үндэстэн холбоо” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон ар гэрийнхэн өнөөдөр Нийслэлийн шүүхийн үүдэнд суулт зарлаж, шүүхийн шийдвэрийг хүлээнэ гэж мэдэгдээд байна.
URL: