Эрүүл шүдтэй бол алтан медаль илүү “ойрхон”
Шүдээ арчилж хамгаалсан тамирчдын хувьд алтан медаль авах боломж илүү ойрхон гэдгийг шүдний эмч нар хэлж байна. Лондонд болсон симпозиумын үеэр мэргэжилтнүүд тамирчдын амны хөндийн эрүүл мэнд ихэнхдээ төдийлөн сайнгүй байдаг бөгөөд энэ нь бэлтгэл сургуулилт, гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй талаар илтгэл тавьжээ.
Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэгчлэн спортод ялалт, ялагдлын зааг тун бага байдаг учраас ялимгүй гэлтгүй жижиг дэвшил чухал өөрчлөлтийг авчирдаг аж. Тиймээс ч Их Британийн боксын шигшээ тамирчдын эмч нар тамирчдынхаа амны хөндийн эрүүл мэндийг сайжруулахад анхаарал тавьж эхэлжээ.
Британийн Спортын Анагаах Ухааны сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны дүнгээс үзэхэд судалгаанд оролцсон тамирчдын тавны нэг нь шүдний өвчлөл бэлтгэл сургуулилт, амжилтад нь сөргөөр нөлөөлсөн гэсэн хариултыг өгсөн байна. Тухайлбал, шүдний өвчин нь нойргүйдэлд хүргэхийн зэрэгцээ дасгал сургуулилтын эрчмийг алдагдуулах талтайг эмч нар анхааруулжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
URL: