Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүйн жишээ
Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй жишээ мөргөж унагасан машинаа өргөж босгуучлихаад хэдэн цаас атгуулж орхиод хээв нэг хотын гудамжаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэх…
Цаг орчмын өмнөхөн хотын төвийн гудамж, Сүхбаатар дүүргийн арын уулзварт хүний амь нас эрсдэж ч болохоор энэ осол гарлаа. Жолооч нарын анхаарал хайхрамжгүй байдал, үнэтэй, “өндөр” машин унаж төв замаар эгнээ байр гэлгүй хээв нэг давхилддаг онгироо нэгний балгаар дүрмээрээ хөдөлгөөнд оролцож явсан нэг нь амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох гэнэтийн аюулд өртөх дөхлөө.
Цагдаагийн хэлтэстэй хэдхэн метрийн зайнд болсон осолд азаар ноцтой хохирол гараагүй ч мөнгөтэй нэгэнд хууль үйлчилдэггүйн яруухан жишээг харуулж том машинтай хэргийн эзэн хэл ам хийлгүй хэдэн цаасаар дариухан тохиролцоод яваад өгөх нь тэр.
эх сурвалж: Fact.mn
URL: