Нисдэг загасны дүрсийг бичиж авчээ
Акробат эргэдэг уг нисдэг загасны дүрсийг буулгасан урт хэмжээний бичлэг урьд хийгдэж байгаагүй юм.
Загас 45 секунд агаараар явсан байна. 1920-иод онд Америкийн нэгэн судлаач нисдэг загасыг агаарт 42 секунд нисэхийг харж, түүхэн дээд амжилтаар бүртгүүлсэн байдаг аж.
Загас 30 км/цагийн хурдтай явж байсан моторт завьтай зэрэгцэн ниссэн байна.
Загас усны гадаргууд сүүл болон сэрвээгээрээ алгадан тогтмол хурдтайгаар нисчээ. Дүрс бичлэгийг Якүшима арлыг зорьж явсан “NHK” телевизийн баг хийжээ.
Нисдэг загасны хувьд 45 секундын нислэг гэдэг бие махбодын дээд хязгаар бөгөөд загас агаараар явах үедээ амьсгалах боломжгүй байдаг ажээ.
Дэлхий дээр нисдэг загасны 40 төрөл байдаг юм. Тэд гол төлөв дулаан усанд амьдардаг байна.
Тэд нисэхийн тулд усыг хүчтэй алгадахаасаа илүү жигд зөөлөн хөдөлгөөн хийдэг аж.
Л.Урангуа
Монцамэ
URL: