Есөн сартай хүүг хүний аминд хүрэхээр төлөвлөсөн гэж буруутгажээ
ЛОНДОН. /BBC/. Пакистаны шүүх есөн сартай хүүг хүний аминд хүрэхээр төлөвлөсөн, цагдаа сүрдүүлсэн, улсын хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж буруутгажээ.
Пакистаны Лахор хотод байгалийн хийн хулгайн хэрэг гарсантай холбоотойгоор цагдаа нар сэжигтнүүдийн гэрт нэгжлэг хийж, 30 хүнийг баривчилсны дотор бяцхан хүү Мухамед Моса Хан эцгийнхээ хамтаар багтсан аж. Сэжигтнүүд хийн хоолойг манаж байсан аюулаас хамгаалах хүчний алба хаагч руу чулуу нүүлгэн, амийг нь хөнөхөөр завдсан гэж цагдаа нар мэдэгдсэн байна.
Сэжигтнүүд гээд байгаа хүмүүс эрчим хүчний хомсдолтой тэмцсэн гэж хүүгийн аав мэдэгджээ.
Бяцхан хүү шүүх танхимд аавынхаа өвөр дээр суун, угжаа хөхөж байлаа. Шүүхийн шийдвэрийг энэ сарын 12 хүртэл хойшлуулсан байна.
Нялх хүүхдийг хэрэгт татсан асуудал Панжаб мужийн захирагчийг алмайруулжээ. Тэрбээр хэрэг үүсгэсэн албаны хүмүүст “хатуу арга хэмжээ” авахыг мужийн ерөнхий байцаагчаас шаардсан байна. Эцэст нь, хэрэг үүсгэсэн туслах байцаагчийг ажлаас нь халжээ.
Л.Урангуа
монцамэ
URL: