Царцаасан барилгуудад 140 тэрбум төгрөг зарцуулна
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн мэдээлснээр өнгөрсөн намрын чуулганаар 2014 оны төсвийг батлахдаа 243 обьектийг царцаагаад 140 тэрбумыг дан ганц Сангийн сайдын багцад суулгасан аж.
Тэгэхээр одоо 140 гаруй тэрбум төгрөгөөр 243 обьектийн хэдийг авч хэрэгжүүлэх вэ гэдэг шийдвэр гарна гэсэн үг юм. Одоогийн байдлаар Аудитын газраас 140, Ажлын хэсэг дээр 20-иод барилга байгаа, нийт 160 обьектийг үргэлжүүлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ.
Энэ 160 обьектод 140 гаруй тэрбум төгрөгийг хувааж тавина. Өөрөөр хэлбэл, Сангийн сайдын багцад байгаа 140 гаруй тэрбум төгрөгөөс яамдуудад хувааж өгөх юм. Энэ 140 гаруй тэрбум төгрөг яг хаана хэдэн төгрөг очих вэ гэдэг өөрчлөлт л хийгдэнэ. Түүнээс биш төсвийн орлого зарлагад өөрчлөлт хийгдэхгүй ажээ.
эх сурвалж: mnb.mn
URL: