Асашёорюү Д.Дагвадоржийн төрийн ордонд залрах санаархал бүтэх болов уу

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж сүүлийн үед улс төр сонирхох болсон нь олны анхаарлыг татаж эхэллээ. Сүмогийн дэвжээнээс өөрийн хүсэлтээр зодог тайлсан түүнийг сэтгэлийн хөдөлгөөнтэй, ширүүн зантай, дургүй нь хүрвэл цохиж мэдэхээр нөхөр гэх ойлголт хүмүүсийн дунд байсан. “Хорт хавдартай хүүхдэд тусламжийн гараа сунгалаа.

Наадамд сойсон хүлэг нь айрагдаж, монгол түмнийг баярлууллаа” гэх зэрэг түүний талаарх таатай мэдээлэл омог бардам, хэцүү аашийг нь түр мартагнуулсан.

Харин Их аваргын улстөрч болох санаархал нь хүмүүст нэг их таатай санагдаагүй. Төрийн ордонд Д.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ гээд ард түмний хүндэлдэг бөхчүүд УИХ-ын гишүүн болж заларсан. Гэхдээ тэд Их аваргаас нэг зүйлээр давуу талтай. Хүнтэй нанчилддаггүй, намуухан дөлгөөн зантай.

Ийм зан Д.Дагвадоржид даанч байхгүй. Түмний итгэлийг даах зориг түүнд байгаа ч төрийн танхимд санал зөрсөн болгонтойгоо нударга зөрүүлээд байвал яах вэ. Улстөрч болно гэдэг санаснаас ч амаргүй. Улс төрөөр амьсгалж, нэг ч хууль баталж үзээгүй Их аварга маань “сэрүүн зүүдлээд” л байна уу даа.

“Өнөөдөр”


URL:

Сэтгэгдэл бичих